
20-р зууны суут зураач Пабло Пикассогийн бүтээл. Pablo Picasso(1881-1973) модерн урлагийг үндэслэгчдийн нэг бөгөөд 20-р зуунд дүрслэх урлагийн хөгжилд онцгой нөлөө үзүүлжээ. Орчин үеийн урлагийн музейн (Нью-Йорк) мэдээлснээр Пикассо амьдралынхаа туршид 20 орчим мянган бүтээл туурвижээ.
Мэргэжилтнүүдийн тооцоолсноор Пикассо бол дэлхийн хамгийн "үнэтэй" зураач юм. 2008 онд түүний бүтээлүүдийн албан ёсны борлуулалтын хэмжээ 262 сая долларт хүрч байв. Пикассогийн "Алжирын эмэгтэйчүүд" зураг нь 2015 оны хавар Нью Йорк хотод 179 сая доллараар зарагдсан нь дуудлага худалдаагаар зарагдаж байсан хамгийн үнэтэй зураг байв.
2009 онд The Times сонины 1.4 сая уншигчдын дунд явуулсан судалгаагаар Пикассо сүүлийн 100 жилийн хамгийн алдартай зураачаар шалгарсан байдаг. Уран зургийн хулгайч нарын бүтээлийг нь хамгийн их хулгайлдаг зураач гэж хошигнодог. Тэрээр Испанид төрж Францад амьдралынхаа 2-р хагасыг өнгөрүүлжээ. Түүнийг Па́бло Дие́го Хосе́ Франси́ско де Па́ула Хуа́н Непомусе́но Мари́я де лос Реме́диос Сиприа́но де ла Санти́сима Тринида́д Ма́ртир Патри́сио Руи́с Пика́ссо гэдэг.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.