Оросын гаалийнхан Монголчуудаас сурах хэрэгтэй

Twitter Print
2014 оны 12-р сар 04-нд 15:59 цагт
Мэдээний зураг,

Бүгд Найрамдах Буриад улсын тэргүүн Вячеслав Наговицын ингэж үзэж байгаа аж. Монгол улсын хойд хилийн дамжин өнгөрүүлэх боомт Алтанбулаг-Хиагтын гааль дээр хэзээнээсээ л урт дараалал үүсэж, зорчин өнгөрөгчдийг бухимдуулдаг. Энэ нь Оросын гаалийнханы буруугаас болж байна гэж ерөнхийлөгчийн дэргэдэх Ахмадын зөвлөлийн хурал дээр Вячеслав Наговицын мэдэгджээ. "Хиагт"-ын шалган нэвтрүүлэх цэг дээр Буриадын талын шалгах явц маш удаан явагддаг бөгөөд орос ажилтнууд үүнийг "хойргоших" гэж нэрлэдэг аж. Харин Монголын талын үйл ажиллагаа маш хурдан шуурхай явагддаг байна. Иймээс ч Буриадын гаалийн ажилчид мэргэжил нэгт Монголчуудаасаа суралцах хэрэгтэй гэж Бүгд найрамдах улсын тэргүүн хэлсэн байна.

Тэгвэл хилчид, гаалийнхан Буриадын Дэд бүтэц хөгжлийн Дэд сайд Николай Зубаревын хамт энэ асуудал дээр юу хийж чадахыг харья. Мөн Монголчууд энэ үйл ажиллагааг хэрхэн гүйцэтгэдгийг ажиглая. Энэ арга замаар жуулчдад ч гэсэн адил нөхцөлийг бүрдүүлье. Ер нь бүгдийн нэгжих шаардлага байгаа юм уу? Би хэд хэдэн удаа Домодедовогоор хил гарч байсан, харин тэд сонголтоор шалгалт явуулдаг юм. Тэнд та гаалийн ажилчид байгааг ч анзаарахгүй. Харин манайд 100% үзлэг хийдэг юм шүү. Орос улс нэг л хуультай.  Ерөөсөө ч энэхүү зочломтгой бус нөхцөлийг үүсгэх шаардлагагүй гэж Наговицын өгүүлэв.

Хиагт бол улсын маань нүүр царай. Түүнчлэн илүү их жуулчдыг татахын тулд бид энэ нүүр царайг сайхан байлгах ёстой хэмээн тэр онцлон тэмдэглэжээ. Мөн Вячеслав Наговицын хэд хэдэн даалгавар өгсөн бөгөөд үүнд Ленинний гудамжийг сэргээн засварлах, хуучирч муудсан барилгуудад засвар хийх, хотын гудамжийг хог хаягдлаас цэвэрлэх, түүнчлэн шинэ дэлгүүрүүд болон тав тухтай бие засах газар байгуулахыг үүрэгджээ.

http://asiarussia.ru/news/5120/

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.