
АРХИ, СОГТУУРУУЛАХ ТӨРЛИЙН УНДАА
Дэлхийд бүртгэгдэж байгаа зүрх судасны өвчин, улаан хоолой болон элэгний хорт хавдар, элэгний хатуурал, осол гэмтэл, гэмт хэргийн нэлээдгүй хувь нь архины хэрэглээтэй холбоотой байдаг. Сүүлийн жилүүдэд архины хэрэглээ дэлхийн хэмжээнд, ялангуяа хөгжиж буй орнуудад нэмэгдэж байна.
Архи, спиртийн төрлийн ундаа хүний уураг тархи сэтгэцийг мансууруулах үйлчилгээтэй донтуулагч бүтээгдэхүүн бөгөөд удаан хугацаагаар хэрэглээд байвал архийг хэрэглэхгүйгээр байж чадахгүй байдалд хүрэх буюу архины хараат байдалд ордог. Архи, согтууруулах ундааны буруу хэрэглээ нь өөрийгөө хянах чадварыг алдагдуулж санамсаргүй гэмтэл бэртэл, зуурдын үхлийн томоохон шалтгаан болгодог.
Эхний хундага уухад таны тархинд гарсан химийн бодисын өөрчлөлтөөр танд амарсан мэт тааламжтай мэдрэмж үүссэн мэт санагдана. Ихэнх хүмүүст анх архи уугаад өөртөө итгэлтэй болох санаа зовох байдал буурдаг байна. Учир нь тархинд бидний санаа зовоодог хэсгийг дарангуйлж эхэлсэнтэй холбоотой.
Гэвч хүн их уух тусам тархинд гарах өөрчлөлт төдий чинээ их гарна. Архи эхний мөчид эерэг мэдрэмж төрдөгч, архины тун хэмжээ нэмэгдсэнээр сайхан мэдрэмжээс илүүтэй сөрөг сэтгэл хөдлөлийн хариу улам гардаг байна.
Архи таныг улам догшин болгох буюу илүү ууртай, догшин ширүүн авиртай болж, сэтгэл санаа тогтворгүй болох сэтгэл гутралд илүү ордог байна.
“Би архичин биш, би бараг уудаггүй хааяа нэг уудаг. Нэг уучихаараа л давраад олон хоногоор ууж, шараа тайлдаг.” “Би яахаа алдсан хүн биш, хүмүүстэй нийлж ууддаггүй гэртээ ганцаараа л уудаг” гэж ярихыг нэлээд хүнээс сонсдог. Тэгвэл дээрхи 2 тохиолдол нь архины хараат байдалд орсныг илтгэдэг үзүүлэлтүүд болдог байна. Шартдаг, шараа архиар тайлдаг бол архинд донтох өвчний дунд үед хүрсэн гэсэн үг.
АРХИНЫ ЗОХИСТОЙ ХЭМЖЭЭ, СТАНДАРТ ХЭРЭГЛЭЭ ГЭЖ ЮУ ВЭ?
Энэ нь ямар нэгэн өвчин эмгэггүй, эрүүл насанд хүрсэн хүн архи, согтууруулах ундааг 24 цагийн дотор хэрэглэж болох дээд хэмжээ юм. Учир нь эрүүл, насанд хүрсэн хүний элэг 1 цагийн дотор 10 гр спиртийг цэвэршүүлэн, хоргүйжүүлж, энэ нь 10-12 цагийн дараа гүйцэд биеэс бүрэн гадагшилдаг байна.
Тэгвэл бид стандарт буюу аюулгүйн хэрэглээний хэмжээг үргэлж давуулан биелүүлж байдаг. Жишээ нь: Та дотны 1 найзтайгаа 1 шил /0.5литр/ цагаан архийг 2 цагийн дотор хувааж уужээ. Тэгвэл 2 хүн 10 хоногийнхоо хэрэгцээг нэг дор ууж, биеэ хордуулж байна гэсэн үг.
Архины зохистой хэрэглээ буюу стандарт хэмжээ нь архи согтууруулах ундааны спиртын агууламжаас хамаарч хэмжээ нь өөр өөр байдаг.
АРХИ, ТАНЫ БИЕ ЭРҮҮЛ МЭНДЭД ХЭРХЭН НӨЛӨӨЛДӨГ ВЭ?
Элэг 100гр архийг хэвийн болгож задлахад 1 цагийн хугацаа зарцуулдаг бол эргэж хэвийн байдалд ороход хэдэн өдөр зарцуулагддаг байна.
Архи маш богино хугацаанд судасны ханаар нэвчиж цусанд ордог. Бага хэмжээний хэсэг нь хэлээр, 20% нь ходоод, нарийн гэдэсний ханаар нэвчиж цусанд орно. Цусанд орсон архи биеэс гадагшлахын өмнө биеийн бүх эд эсээр тархаж, 5% нь амьсгалын зам, шээсээр ялгарч, үлдсэн 95% нь элгэнд исэлдэн зарбон диоксид, ус болж задардаг байна. Цусны этилийн спиртийн түвшин нь цусанд агуулагдах спиртийн хувийг илэрхийлдэг. Олон улсд архи, согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг хуулийн дагуу тогтооход цусан дахь этилийн спиртийн түвшинг ашигладаг байна. Цусан дахь этилийн спиртийн түвшин өндөр байх нь хүний биед маш хортой.
Цусан дахь этилийн спиртээс хамаарч хүний биед дараахи нөлөөг үзүүлнэ.
02-0.03% байхад хүний булчин үл ялиг суларч, мэдрэхүй сулрах ба бага зэрэг сэтгэл хөдөлж, хуурамч баяр, хөөрлийн мэдрэмж төрнө.
06% нь оюун ухаан сэрэх чадвар илэрхий буурч, бие махбодийн зарим зохицуулга алдагдана. Хөл гуйвах, хэл яриа ээдрэн, тультраадна.
1% нь эрүүл сэтгэх чадвар эрс муудсан байна. Хариуцлагатай шийдвэр гаргаж чадахгүй болно.
12% нь нүдний хараа муудаж бүрэлзэх, үг яриа тодорхой бус болж, огиудас хүрнэ.
15% нь ааш зан хувирч, янз бүрийн авир гаргана. Сэргээхэд хэцүү болно.
30% хагас ухаан алдалтын байдалтай байна. Эсвэл бүр гүн нойрссон байна.
30% аас дээш болсон үед сэргэж чадахгүй, гүн комийн байдалд орно. Нас барах аюул ихтэй.
Цусан дахь архи, согтууруулах ундааны хэмжээг этилийн спиртийн түвшингээр хэмждэг. Энэ нь цусан дахь архи, согтууруулах бодисын хувь хэмжээ юм. Үүнийг цусны эзэлхүүнд этилийн спиртийн эзэлж буй хэмжээгээр харьцуулан гаргадаг. Ихэнх тохиолдолд жолоо барьж яваа хүний цусан дахь этилийн спирт 0.1% түүнээс дээш байвал архи хэрэглэсэн байна гэж үзнэ. Зөвхөн 84.9 грамм дарс уухад л цусанд согтууруулах бодис илэрдэг.
Этилийн спиртийн хувь
Согтууруулах ундааны хэмжээ
2 цагийн дараа
0.05
28.3-56.6 гр дарс эсвэл 1-2 лааз пиво
0.1
84.9-113 гр дарс эсвэл 3-4 лааз пиво
0.2
140-169 гр дарс эсвэл 5-6 лааз пиво
0.3
198-226 гр дарс эсвэл 7-8 лааз пиво
0.4
254 -283 гр дарс эсвэл 9-10 лааз пиво
Архи, согтууруулах ундаа нь ходоод, нарийн гэдэснээс цусанд шингэнэ. Хэрэглэснээс 35-45 минутын дараагаар цусанд хамгийн их хэмжээнд хүрнэ.
Хүний биед архи задрах, хоргүйжих, биеэс ялгарах бүх процесс нь эсийн түвшинд, ферментийн нөлөөгөөр явагдана. Согтууруулах ундааны хордуулах үйлчилгээ нь элэгний эсийн бодисын солилцооноос хамаардаг.
Ацетальдегид нь алкогольдегидрогеназа АДГ, альдегиддигидрогеаза АлДГ гэсэн 2 ферментийн нөлөөгөөр исэлдэн задарч хоргүйжнэ. Архи согтууруулах ундааг олон дах ин хэрэглэснээс АлДГ ферментийн нөөц шавхагдаж эсэд агццлагдах ацетальдегидийн хэмжээг аажмаар ихэсгэдэг зүй тогтолтой.
Архи үйлдвэрлэлийн явцад этилийн спиртээс гадна хэд хэдэн хортой нэгдлүүд үүсдэг. Үүнд:
Цууны альдегид нь элэг, бөөрөнд цууны хүчил болж исэлдэн элэг хатуурах, судас нарийсгах, мэдрэлийн эсийн үйл ажиллагааг алдагдуулна.
Шоргоолжны хүчлийн этилийн эфир нь нүд хамрын салт бүрхэвчийг цочрооно.
Цууны хүчлийн изоамилийн эфир нь бие халуу оргиулж зүрхний цохилтыг түргэсгэх, чирүүлэх, бөөлжис цутгах зэрэг хурц хордлого үүсгэнэ.
Архи хэрэглэснээр элэгний эсүүд гэмтэж устан оронд нь жижиг хөндийнүүд үүсч өөх, тос хуримтлагдан элэгний өөхжилт бий болгож, архины задаргаанаас үүсдэг маш хортой Ацетилальдегид гэх бодис биед ихээр үүсч, хуримтлагдан элгийг маш ихээр гэмтээдэг байна. Өөхөлсөн элэг нь яваандаа архинаас үүссэн элэгний үрэвсэл болон хатууралд /цирроз/ хүргэнэ. Ингэснээр соривжилтын эдүүд үүссэнээр цус элгээр чөлөөтэй дамжихад саад болох учраас цус бүрэн шүүгдэж чаддаггүй. Хорт бодисууд биед хуримтлагдан биеийн хордуулна.
Цэвээнжавын Хишигтогтох