Алт саах Америк урлаг

Twitter Print
2016 оны 07-р сар 24-нд 12:00 цагт
Мэдээний зураг,

Америкчууд Хятадад хуурамч алтан гулдмай шахсан хөгтэй явдлын тухай дуулиан өнөөдөр анхаарал татахаа нэгэнт байж, хэдийнэ улирч одсон мэдээлэл болж. Аль гурван жилийн өмнөх уг явдал, гэхдээ Америкчуудын эдийн засгийн чадавхи тартагтаа тулсныг илтгэсэн гол баримт болж байсан билээ.

Дуулиан тарьсан тэдгээр хуурамч алт АНУ-ын сангийн яамны мэдлийнх бөгөөд тохиромжтой цаг үеийг хүртэл  Форт-Ноксе дахь цэргийн нууц баазад олон жил хадгалагдаж байсан аж. Харин тэр их хуурамч сан хөмрөгийн нэгээхэн хэсгийг Хятадуудад борлуулсаны дараа яагаад ч юм нөгөө хэд нь алтны сорьцийг нягтлан шалгахаар тусгай шинжилгээ явуулсан байдаг. Үр дүнд нь алт хуурамч болохыг тогтоосон бөгөөд алтны бодит жин хэмжээнээс ялгахын аргагүй ижилхэн вольфрамаар цутгаж, алтаар өнгөн талыг нь шарсан хуурамч эд байв.

Ингээд дуулиан дэгдэв. Америкийн конгрессмен  Рон Пол тэр даруй зургадугаар сарын 26-нд АНУ-ын алтны нөөцийн санд аудит явуулахыг шаардсан боловч засгийн газрын хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан байна. Хятадад хуурамч алтан гулдмай очсон, засгийн газар алтны нөөцөө шалгуулахгүй гэж зүтгэж байгаа эл бүх асуудал нөхцөл байдлыг улам ээдрээтэй болгож байлаа.

Харин америкт цутгасан «алтны» тухайд гэвэл Билл Клинтоны засаг захиргааны үед нэг бүрийг нь 400 унц жинтэй цутгасан 1.3-аас 1.5 сая ширхэг вольфрам гулдмай байдаг бөгөөд тэдгээрээс 640 мянган ширхэгийг алтаар бүрж Форт-Нокс дахь тусгай баазад хүргүүлсэн тухай баримт мэдээлэл ил тод болсон аж. Гэвч мөрдөн шалгалтын явцад дурьдсан нийт 1,3−1,5 сая ширхэг вольфрам цутгамалуудыг мөн алтаар бүрж олон улсын зах зээл дээр борлуулсан болохыг тогтоосон байна. Тухайн үедээ «Клинтоны алтан заль» хэмээн нэр зүүсэн махинацаар нийт хуурамч алтыг 600 тэрбум долларын үнэ өртөгт хүргэж  байсан бөгөөд алт тойрсон улс төрийн бодлого ч  аюултай хэмжээнд хүрсэн байлаа. Тухайлбал АНУ ямар ч алтны нөөцгүй болсон тухай мэдээллийг дэлхий дахинд хүргэсэн Олон улсын валютын сангийн тэргүүн асан  Д.Стросс-Каныг  секс дуулианд хутгаж “бодийг нь хөтөлсөн” явдал Америкийн төрийн бодлого хэр эгзэгтэй хэмжээнд хүрч байсныг илтгэх баримт байж болох юм.

Нэгдсэн улс валютын нөөцөд тусгайлсан альтернатив орон зай үүсгэх зорилгоор Олон улсын валютын сантай байгуулсан гэрээний дагуу 191.3 тонн алт нийлүүлэх ёстой байсан боловч гэнэт алт ачуулахаа зогсоосон явдалд Доминик Стросс-Кан анхаарал хандуулж АНУ-д ирсэн даруйдаа тус улсын алтны нөөц барагдсан болохыг мэдсэн байна. Тагнуулын төв газрын ажилтнуудаас шууд хүлээн авсан мэдээллийнхээ дагуу тэрээр мэдэгдэл хийсэн явдал өөрийгөө занганд оруулах шалтаг болж өгчээ. Болчимгүй алхам хийснээ мэдсэн даруйдаа Д.Стросс-Кан Нью-Йоркоос яаравчлан зайлахыг хүссэн боловч амжаагүй байх магадлалтай. Америкчууд зүгээр түүний амыг барьж дөнгөсөн гэхэд болно. Ингээд Америкчуудын алтны нууц ажиллагааны үр дүнд Форт-Ноксе дахь бааз вольфрам гулдмайнуудаар дүүрч, доллар үнэн хэрэгтээ ор байхгүй алтаар баталгаажсан асуудал болж таарсан байна.

Холбооны нөөцийн сан ч 2011 оны зургадугаар сарын 6-нд үнэнээ хүлээж: «Бидэнд алт байхгүй»/“SHTF Plan”/ ("Federal Reserve Admits: “We Have No Gold") гэж мэдэгдсэн байдаг.

Гэвч дараагийн үе шатанд Америкийн конгрессмен Рон Пол (Бүгд найрамдах нам, Техас) болон Олон улсын валютын сангийн төлөөлөгч Скотт Альварес нарын хооронд яриа хэлэлцээ өрнөсөн боловч Америкийн Холбооны нөөцийн системд долларыг батламжлах ямар ч алт байхгүй гэх ойлголт өгч, цаг хугацаа улиран одсон билээ. Урьд өмнө нь энэ тухай ажиг сэжиг авч байсан шинжээчдийн таамаг ч үүгээр батлагдсан аж. Албан ёсны статистик мэдээллээр АНУ үнэн хэрэгтээ  алтны нөөцөөрөө дэлхийд хоёрдугаарт жагсдаг Германы алтыг хоёр нугалсан дайтай их  гэдэг боловч бодит бус “хийсвэр” орчинд байдаг байж болох юм. Монголчуудыг алтан дээрээ суусан гуйлгачид гэдэг бол Америкчуудыг харин оргүй алга болон замхарсан алт сааж суудаг луйварчид гэхэд болох аж.


 

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.