Поп гүнж Бритни 33 нас хүрлээ

Twitter Print
2014 оны 12-р сар 02-нд 18:02 цагт
Мэдээний зураг,

Поп хөгжмийн гүнж Бритни Спирс 1981 оны 12 дугаар сарын 2-ны өдөр мэндэлжээ. Гурван настайгаасаа эхлэн Кентвүүд дэх бүжгийн сургуульд суралцаж, жил бүрийн тайлан тоглолтын гоцлол бүжигчин нь болдог байжээ. Багаасаа бусдыг манлайлагч байсан тэрээр улсын хэмжээнд зохиогддог авьяаслаг хүүхдүүдийн тэмцээнд хэдэнтээ түрүүлж, Мадонна, Уитни Хьюстон зэрэг алдарт дуучдын дууг 17 настай охин чадварлаг гэгч нь дуулж байхыг харсан продюссер түүнтэй хамтран ажиллах санал тавьснаар уран бүтээлийн эхлэлээ тавьсан байна.

Улмаар “Baby one more time”, “Oops…I did it again” зэрэг дуугаараа 2000 оны эхэн үеэс дэлхийн хөгжмийн ертөнцийг жинхэнэ утгаар нь байлдан дагуулсан. Өсвөр насандаа хамгийн олон цомог гаргаж, цомог нь худалдаанд гарсан даруйдаа 500 мянган хувь борлогдож, дэлхийн 15 орны хит цомгийн жагсаалтыг ч мөн тэргүүлж, 10 сая хувь борлогдсон амжилт тогтоожээ.

Хайр сэтгэлийн асуудалд үргэлж нэр нь цойлж явдаг дуучин маань 2004 онд багын найз Жэйсон Аллентай гэрлэсэн ч, 55 цагийн дараа салж байжээ. Үүнээс хойш зургаан сарын дараа бүжигчин Кевин Федерлайнтай сүй тавьж, хоёр хүүхдийн ээж болсон ч тун удалгүй нөхрөөсөө салж буйгаа зарласан билээ. 

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (103.9.90.98) 2014-12-03 09:14
      • 0
      • 0

      хар тамхичин авгайг юунд нь Поп гүнж гэж худал өргөмжлөв

      Хариулах