Беларусийн цэргүүд Украинд оросуудын талд тулалдахаар бэлтгэж байна

Twitter Print
2022 оны 02-р сар 28-нд 13:43 цагт
Мэдээний зураг,

Беларусийн зэвсэгт хүчин Украин руу цэргээ оруулж, Украинд байлдаж буй ОХУ-ын цэргүүдэд дэмжлэг үзүүлэхээр болсон тухай Вашингтон Пост сонинд бичжээ. Тус сонинд Беларусийн цэргүүд өнөө маргаашгүй Украин руу орохоор бэлтгэж байгаа тухай дурдсан байна.

Нөгөө талаас Киев Индепендэнт сайт Беларусийн зэвсэгт хүчнийхэн Украинд хэдийн орж ирсэн хэмээн мэдээлжээ.

ОХУ-ын түнш Беларусь улс нь Украинтай хойд хэсгээрээ хиллэдэг ба өнгөрсөн ням гарагт Беларусийн засгийн газар үндсэн хуулиа өөрчилж, цөмийн зэвсэггүй улс гэсэн статусаа өөрчлөх шийдвэр гаргасан юм.

Ингэснэр ОХУ тус улсын нутаг дэвсгэрт өөрийн цөмийн зэвсгээ байршуулах боломжтой болох юм.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский өнгөрсөн ням гарагт Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенкотой утсаар ярьсан ба Беларусийн төрийн тэргүүн Украин руу цэргээ илгээхгүй хэмээн амласан гэжээ.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.