
Украины Тагнуулын алба ОХУ Украиныг яг л Өмнөд, Хойд Солонгос шиг хоёр хэсэгт хуваахаар төлөвлөж буй талаар анхааруулжээ.
Украины Тагнуулын албаны дарга Кирило Будановын хэлж байгаагаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины зүүн болон өмнөд хэсгийг Украины бусад нутаг дэвсгэрээс салгах гэж оролдож байгаа аж.
Түүнчлэн ОХУ-ын зэвсэгт хүчнийхэн Мариуполь боомт хотоос ойролцоогоор 5000 иргэдийг гаргаж, тус хотоос зүүн зүгт 90 км зайд байрлах Безыменное тосгонд байршуулж байгаа аж.
ОХУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлж байгаагаар тэдгээр иргэдийг эхлээд Оросын өмнөд зүгийн Таганрог хотод хүргэж өгөх ба тэндээс нь галт тэргээр хойшоо 1000 гаруй км цаана байрлах Ярославль, Рязань хотуудад байршуулах аж.
Мөн тэдгээр иргэд өөрсдийн хүсэлтээр ОХУ руу дүрвэж буйг онцгойлон дурдсан байна.
Украины Шадар сайд Ирина Верещукийн мэдээлснээр ОХУ-ын зэвсэгт хүчнийхэн Киевт ямар ч мэдээлэл өгөлгүйгээр Украины 40 мянган иргэнийг ОХУ-ын нутаг дэвсгэр луу нүүлгэн шилжүүлжээ.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.