К.Брайант зөв тоглолт үзүүлэхийг боддог

Twitter Print
2014 оны 12-р сар 02-нд 15:08 цагт
Мэдээний зураг,

“Лос Анжелес Лэйкерс”-ын домогт тоглогч К.Брайант “Торонто Рэпторс”-ын эсрэг 31 оноо, 12 оновчтой дамжуулалт, 11 удаа самбараас бөмбөг авч трипль-дабль хийсэн. Түүний шилдэг тоглолтын ачаар “нуурууд” өрсөлдөгчөө нэмэлт цагт 129:122-оор хожсон байна. 36 насандаа трипль хийсэн Кобе сэтгүүлч нарт ярихдаа “Би зүгээр л зөв тоглолтууд гаргахыг зорьсон. Залуус маань шидэлтүүдээ оновчтой болговол миний ажил илүү хялбар болж байгаа нь л ялгаатай. Яагаад гэвэл би довтолгоонд хүчлэх шаардлагагүй болно. Харин тэд шидэлтээ алдаад манайх 12-15 оноогоор хожигдоод ирвэл би арай илүү хүчилсэн тоглолт харуулах хэрэгтэй болдог” гэсэн юм.

“Репторс”-ын эсрэг тоглохдоо карьерынхаа 6000 дахь оновчтой дамжуулалт өгсөн тэрээр зодог тайлах болоогүй гэдгээ харууллаа. 1996 оны драфтын нэгдүгээр бүсийн 13 дахь сонголтоор Үндэсний сагсан бөмбөгт элсэж байсан Кобе 2000, 2001, 2002, 2009, 2010 онд таван удаа аварга, 2009, 2010 оны финалын үнэ цэнэтэй тоглогч, 1998, 2000-2014 оны хооронд 16 удаа бүх оддын тоглолтонд нэрлэгдсэн. Харин өчигдөр 20 дахь удаагаа трипль-дабль хийсэн байна.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.