Гэр бүлээс гадуурх бэлгийн харилцаа буюу гэр бүл салах шалтгаан

Twitter Print
2022 оны 06-р сар 20-нд 14:08 цагт
Мэдээний зураг,

Хүнд хэцүү хүүхэд нас хэн нэгнийг эвддэг бол өөр хэн нэгнийг хатуужуулна. Бас хэн нэг нь харгис хэрцгий болж, мөн зарим нь тойрч гарах арга зам эрж хайдаг.

Бэлгийн харилцааны эрх чөлөөт байдал гэж хүмүүс хэн нэгнээс хараат бусаар нэг ба түүнээс олон хүнтэй бэлгийн харилцаанд орох явдлыг хэлнэ. Үүнд:

1. Гэр бүлээс гадуурх бэлгийн харилцаа

2. Гэр бүл болоогүй ч сексийн олон хамтрагчтай байх

3. Салсан болон бэлэвсэн хүмүүсийн бэлгийн харилцаа.

Заримдаа хүмүүс тохиолдлын бэлгийн харьцаанд ордог. Ихэвчлэн согтуу буюу мансуурсан үедээ, хэт ганцаардсан үедээ, сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай үедээ, өөрийгөө хянах чадваргүй болсон үедээ гаргадаг ухамсаргүй алдаа байдаг. Мөн өөр хүнд сэтгэлтэй болсон тохиолдолд, хэт задгай гэр бүлийн гишүүд, эсвэл өөрийгөө хэн бэ гэдгийг мэдэх гэж явдаг хүмүүс байдаг. Тэд өөртөө итгэлгүй, өөрийн үнэлэмжгүйгээс ийм байдалтай учирдаг.

Гэр бүлээс гадуурх бэлгийн харьцаанд орсон хүмүүсийн сэтгэл зүйн байдлыг авч үзвэл бүгд өөр өөр байдаг. Гэр бүлийн харилцааны уур амьсгал, хосуудын хэн нэгнийх нь сэтгэл санааны байдлаас ихээхэн шалтгаалдаг.

Нууц амрагийн харилцаанаас сайн юм олсон хүн тун ховор. Ийм тохиолдолд орсон гэр бүлүүдийн гуравны нэг нь салалтаар төгсдөг.

Архидалт, хулгай, хууран мэхлэлт, садар самуун, өнгөний өвчин /ДОХ спид, хэзээ ч эдгэшгүй өнгөний өвчнүүд/, сэтгэлийн шарх, өөрийн үнэлэмжгүй болох энэ бүхэн ард нь байгаа хор уршиг.

Mанай улсад зуун гэр бүлийн хорин хувь нь салдаг.

1. Зан төлөв таарамжгүй гэх үзэл бодол

2. Ахуйн архидалт ба архинд донтолт

3. Хөндлөнгийн хүмүүсийн оролцоо

4. Хууралт. Хууралтын 3 орчим хувь нь бэлгийн дур хүсэл хэт ихсэх дон (нимфомани/сатириазис) - той холбоотой байдаг бол 97 орчим хувь нь гэр бүлийн харилцаанд сэтгэл хөдлөлийн болон хайрлуулах, өөрийн чухал гэдгийг мэдрэх, хамгаалуулах, харилцан бие биедээ туслах, ойлголцох сэтгэл зүйн хэрэгцээ хангагдаагүйгээс үүссэн байдаг.

Чи энэ үйлдлийн зөв буруу тухай өөрөөсөө асууж үзсэн үү? гэдгээс эхлэх хэрэгтэй.

Өөртөө асуулт тавих тусам асуудал бэрхшээл тодрох болно. Асуултыг бага тавих тусам өөрийгөө харах цонх хумигдана. Хүн өөртөө асуулт тавьж л байгаа бол заавал эргэцүүлэн боддог. Сайхан амьдаръя гэвэл уншиж, үзэж, харж, бусдыг ойлгож, ямар нийгэмд байгаагаа тунгаан бодож, сэтгэлээ ариун байлгавал өөрийн ухамсар бидэнд том зөвлөгч, туслагч болно.

Удаах алхам: Чи одоо шийдвэр гаргасан уу?

Амьдралын аль ч үедээ бид олон шийдвэр гаргадаг. Чиний насны үечлэл бол гэр бүлийнхэнтэйгээ зөвлөлдөх болон өөрөө ганцаараа шийдэж болох үе.

Томоохон шийдвэр гаргахад чамд туршлага, мэдлэг мэдээлэл, асуудлын ач холбогдол, хүчтэй нөлөө үзүүлэх хэн нэгэн хүний хүчин зүйлс нөлөөлнө. Шийдвэр гаргах хамгийн чухал хүн бол мэдээж чи өөрөө.

Сэтгэл зүйн дүгнэлт:

Сүргийн сэтгэлгээгээр амьдралд хандах юм бол сөрөг мэдрэмжүүдийг хүн өөртөө авч, бэлэнчлэх, өөрийгөө үгүйсгэх, өөрийгөө сонсохгүй байх, өөрийгөө үнэлэхгүй байх улмаар өөрийгөө алдахад хүрнэ.

Амьдралыг яаж харна амьдрал тийм л байдаг. Сайхан гэвэл танд бүхий л зүйл сайхан санагдана, саар байна гэвэл сааралтаж харагдана.

Сэтгэл зүйч Я.Батхүү

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.