Мацаглахуй ба үйлийн үрийг нимгэлэхүй

Twitter Print
2022 оны 02-р сар 17-нд 09:40 цагт
Мэдээний зураг,

Хүн мацаг барих үйл хэрэгт туйлын ухаалгаар хандах ёстой. Олон хоногоор мацаг барих хэрэггүй. Ерөнхийдөө хүмүүс долоо хоногт нэг удаагаас илүүгүй мацаг барих ёстой.

Ням гариг: хэрэв хүн төр засагтай харьцаж ажиллах тал дээр асуудалтай бол, нийгэмд өөрийн гэсэн байр сууриа олж чадаагүй бол, өөрийгөө өөрчлөх хүч тань хүрэлцэхгүй байгаа бол та чухамхүү долоо хоногийн энэ гариг өдөрт мацаг барих ёстой.

Даваа гариг: гэр бүл дотроо халуун дулаан харилцаагүй бол энэ өдөр мацаг барих ёстой. Гэр бүлдээ дулаан уур амьсгал, эв найртай, гэр бүлсэг байдлыг мэдэрдэггүй бол энэ өдөр мацаг барих ёстой.

Мягмар гариг: цаг ямагт уурлаж байдаг бол өөрийнхөө уур болон гомдлыг удирдан хянаж чаддаггүй бол энэ өдөр мацаг барих ёстой.

Лхагва гариг: нийгэм олон нийтийн үйл хэрэгт амжилт олж чаддаггүй бол, хүмүүстэй энгийнээр харилцан ярилцаад байж чаддаггүй бол ажил хэргийн харилцааг аятайхан бий болгочихож чаддаггүй бол нийгэм олон нийтийн дунд биеэ зөв авч явж чаддаггүй бол чухамхүү энэ өдөр мацаг барих ёстой.

Пүрэв гариг: амьдралын ямар нэг чухал зүйлд хүрэх шийдвэр дутмаг бол энэ өдөр мацаг барих ёстой. Залхуурал болон амьдралын зорилгогүй байдлыг энэ өдөр мацаг бариснаар ялан дийлэх боломжтой. (Түүнчлэн депресс буюу сэтгэл гутралыг ялан дийлэх хүчтэй дэмжлэг болох болно. орч)

Баасан гариг: амьдралаас аз жаргалыг, баяр баяслыг (хайрыг) мэдэрдэггүй бол энэ өдөр мацаг барих ёстой.

Бямба гариг: хайр дүүрнээр хөдөлмөрлөж чаддаггүй бол тэвчил хатамжил хийж чаддагүй бол амьдралд нь ямар нэг хүнд цохилт тулгарсныг мэдэрч буй бол жишээ нь төрөл төрөгсөд, ойр дотныхон нас нөгчсөн, эдгэшгүй өвчин туссан гэх мэт бол энэ өдөр мацаг барих ёстой.

Аюурведийн эмч, ведийн сэтгэл зүйч Олег Торсуновын лекцээс

Орчуулсан: Бадамсэдийн Болдсүх

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.