Нийслэлд 20,9 км замыг концессын гэрээгээр байгуулахаар боллоо

Twitter Print
2014 оны 12-р сар 02-нд 11:09 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга БНХАУ-ын CRCC төрийн өмчит компаний дэд ерөнхийлөгч Ху Фан тэргүүтэй төлөөлөгчдыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар БНХАУ-ын нэр хүнд бүхий CRCC төрийн өмчит компани Улаанбаатар хотын бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалт хийх сонирхолоо илэрхийлж, Баянзүрх дүүргийн товчооноос Налайх дүүргийн чиглэлд 17.5 км авто замын ажил болон Улиастайн уулзвараас Баянзүрхийн товчоо чиглэлийн 3.4 км авто зам, тус чиглэл дахь 288 метр гүүрийн ажлыг концессийн гэрээгээр гүйцэтгэхээр болж, санамж бичигт гарын үсэг зурлаа. Мөн БНХАУ-ын CRCC  компани нь нийслэлийн орон сууцны барилга угсралтын ажилд хамтран оролцох сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

Энэ үеэр Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга “Та бүхнийг хүрэлцэн ирж, нийслэлийн бүтээн байгуулалтын ажилд дэмжлэг болж байгаад талархаж байна. Бидний хамтран хэрэгжүүлэх гэж байгаа ажлууд нийслэлийн бүтээн байгуулалтын ажлын эхлэл бөгөөд цаашид олон төсөл дээр Та бүхэнтэй харилцан ашигтай хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.