Хүн гэдэг хөөрхий, сэтгэлийн амьтан

Twitter Print
2019 оны 12-р сар 02-нд 08:50 цагт
Мэдээний зураг,

“Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэдэг хичнээн үнэн үг болохыг амьдрал харуулдаг аж. Чухамдаа хүн өөрийн санаа сэтгэлээр амьдрал ахуйгаа залж зурдаг бөгөөд өвчин зовлонг ч бас дууддаг. Гомдол цөхрөл, атаа хорсол, атаархал, алд биедээ эрдэх зэрэг атгаг сэтгэлээс гарч болох бүх муу эрчим хүний бүх зовлон шаналалын эх үүсвэрийг тавьдаг байна. «Намайг тоодоггүй, хайргүй» гэх ганц бодол гэхэд хамгийн хүнд өвчин шаналал өгдөг, учир нь ийм айдас, өөртөө үл итгэх бодол санаа  амьдралын эрч хүчний эх ундарга болдог хүрдийг хаадаг аж.

Тэрчлэн хайрлах хүндлэх ямар ч сэтгэлгүй хүний биеийн дархлаа ихээхэн суларч бэлгийн сулралтай болоод зогсохгүй олны дунд биеэ авч явж чадахгүйд хүрдэг. «Намайг тоодоггүй, хайрладаггүй» гэх айдас бүр хүүхэд ахуй цагаас тогтдог, эмэгтэй хүн жирэмслээд хүүхдээ гаргах эсэхэд эргэлзэж байсны улмаас тэр сэтгэл зүй нь хүүхдэд өвлөгдөн хүрдэг аж. Зарим сэтгэл судлаачдын үздэгээр, хэрвээ эмэгтэй хүн жирэмсэн болсноо мэдээгүй эхний сард ч хүүхэдтэй болох тухай огт бодож байгаагүй бол хүүхэд төрөлхөөсөө тамхи татах зуршилтай болдог байна. Тэрчлэн жирэмсэний хоёр дахь сард аливаа сөрөг сэтгэл санаа архинд дуртай хүүхэд төрүүлэх үндэс тавьдаг бол гурав дахь сард хөгжлийн бэрхшээлтэй, мэдрэлийн өвчтэй хүүхэд, дөрөв дэхь сард хар тамхинд донтох сэтгэл зүйтэй, тав дахь сардаа хүүхэдээ авахуулах гэж санаж явсан бол гэмт хэрэгтэн, алуурчин төрөх, зургадугаар сард өөрийн амийг егүүтгэх гэхчилэн сэтгэл санааны гаж өөрчлөлтэй хүүхдүүд төрөх магадлал өндөр байдаг аж.

Эх хүний үгээр болон үйлээр өдүүлсэн нүгэлийг зөвхөн төрүүлсэн үр нь засаж залруулах хувьтай бөгөөд үүний тулд эх нь өөрөө түүнд тусалж, үр хүүхдээсээ өөрийн айдас, хийрхэлийн төлөө уучлал гуйж, хорвоонд мэндлэхээс нь өмнө  хайр энэрлээр дутааж байснаа бүгдийг нь тоочих хэрэгтэй аж.

Олныг хамарсан өвчин тахлын үед хүн амьтны зарим хэсэг  хамгийн түрүүнд нэрвэгдэж байхад огт ажрахгүй өнгөрдөг нөгөө нэг хэсэг байдаг. Мөн алив нэг өвчин зовлонд дайрагдаж, эм тан хичнээн ууж, эмчилж засаад үр дүн гарахгүй, бүр өөр шинэ өвчин дээр нь наачих явдал олон бий. Сэжигээр өвдөж, сүжгээр эдгэдэг гэдэг ардын ухаан үүнийг илтгэнэ. Тиймээс ч бидний сэтгэл оюунд хуримтлагдан бугшиж, булгилж байгаа бүхэн аз жаргал, ариун гэгээн зам мөрд хөтлөхийн зэрэгцээ ад чөтгөрийн гарт аваачин тушаадаг жамтай.

Тухайлбал хорт хавдар гэхэд аливаад тэчьяадан хорсох сэтгэлээс эхтэй байхад бэлэг эрхтний хорт хавдар эсрэг хүйстнээ үзэн ядсан занал зүхлээс үүддэг байна. Эмэгтэй хүний савны өвчин мөн  эх болох чадваргүй гэж эргэлзсэн сэтгэлээр, «намайг тоохгүй, хайрлахгүй» гэх нөгөө айдасын нэг хэлбэрээр дөрөөлөн даамжирдаг аж.

Гэдэсний өвчин гэхэд бас эрх дархад шунан дурлагсад, байхгүй, бүтэхгүй бүхэнд сэтгэл шаналагсдыг барьж тусдаг бол мухар олгой хүний зовлон шаналал, гутралаас үүддэг байна. Харин өнөөдөр олонхийг хамрах болсон таргалах өвчин өөртөө гүйцэлдэшгүй том зорилго тавьж зүтгээд, эргээд өөрийгөө ямар ч хайр халамж, хамгаалалтгүй, хөөрхийлөлтэй мэтээр сэтгэдгээс болдог гэнэ дээ. Эмэгтэйчүүдийн  мах мариа юуны өмнө өөрийгөө хөөрхийлөн өрөвдсөн, хэн ч хайрлаж халамжлахгүй, өөрөөсөө өөр хэнд ч хэрэггүй хэмээн боддогоос болдог аж. Зарим тохиолдолд харин эцэг эхдээ эгдүүцэн хилэгнэдгээс эх шалтгаантай. Ийм санаа сэтгэл бодисын солилцоонд сөргөөр нөлөөлж бөөрөнд чулуу үүсэх, улмаар элэг, давсагт хортой урвалж бий болох нөхцөл бүрдүүлдэг байхад зүрхний өвчин хайр сэтгэлийн үндсэн дээр өөрийн гэм бурууг мэдрэх сэтгэл зовинолоос үүдэлтэй бөгөөд ирээдүйдээ итгэлгүй болох мэдрэмжтэй холбоотой аж.

Зүрхний шигдээс, цус харвалт зэрэг өвчнийг амьдралтай тэмцэгчдийн өвчин гэдэг бөгөөд эл өвчнөөр нас эцэслэсэн хүмүүс ихэвчлэн ямар ч арга хэлбэрээр бай хамаагүй зөвхөн урагшаа зүтгэсэн эрчүүд байдаг, зовлон зүдгүүр, амьдралын хүнд бэрх үеүүдэд бусдад эмзэг сул тал, уй гашуугаа харуулж нулимс унагахыг тэвчиж чаддаггүй, дотогшоо сэтгэлтэй хүмүүс байдаг байна. Мөн хоолойн өвчин, амьсгал боосон багтраа өвчин аль нэгэн хүмүүс юм уу, амьдралын гачлантай үе, хувь тавиландаа асар их гомдмон хүмүүст тусдаг өвчин гэнэ. Хоолой нь байнга өвддөг хүүхдүүдийн эцэг эхчүүд гэртээ хашгирч хэрүүл зодоон хийдэг учраас тэдний хар эрчим хүүхдэд нь муугаар нөлөөлдөг.

Оюун бодол болоод сэрэх мэдрэмж хоёр хоорондоо зөрчилдөх нь элбэг, энэ нь тархинд даралт үүсгэж, өвчлөлийн эх үндэс өгдөг бөгөөд сэтгэл мэдрэлийн гаж нөлөөлөл үзүүлдэг аж. Чухамдаа бодит чиг зорилгоо ухаарч ойлгож чадахгүй хүмүүс зөвхөн төсөөллөөр амьдарч ер бусын зүйл хайх бөгөөд эцэстээ өөрийн буй болгосон хоосон мөрөөдлийн мөрөөр хий хоосон зүйл харж, ухаан самуурахад хүрдэг байна.

Хөл гараар нь янгинан өвддөг хүмүүс харин цаг ямагт материаллаг байдлаар сэтгэл ханадаггүй буюу хамаж шимэх нь барагдахгүй хэрнээ амьдралын чиг зорилгоо олдоггүй, жишээ нь одоогийн  хийж буй ажилдаа, зэрэг зиндаандаа өөрөө сэтгэл хангалуун бус байдаг. Ревматизм буюу гар хөлний үе моонийж гажих өвчин ядуучууд болоод тартагтаа тулсан харамч хүмүүст тусдаг өвчин гэж үздэг бол тэд өөрсдийн сэтгэлийн хүч тэнхээнд үл итгэж, улмаар уг сэтгэл зүйгээсээ шалтгаалан хамгийн золгүй, бүтэлгүй хэсэг болж хоцордог гэнэ.

Харин нуруу барьсан өвчин ихээхэн туйлбаргүй хүмүүст тохиодог, тухайлбал, нуруу нь тахийж муруйсан, бөгтөр хүүхдүүд сул дорой, амьдралын зорилгогүй эцэг толгойлсон гэр бүлээс гаралтай байдаг байна. Гэтэл бие махбодийн баруун талыг барьсан аливаа өвчин эмэгтэй хүний эрчимээс шалтгаалдаг, хамрын баруун нүх битүүрээд байвал жишээ нь, эмэгтэй хүний гомдлыг тайлах ёстой бол биеийн зүүн тал янгинаж, сэтгэл тавгүйтээд байвал эрэгтэй хүнтэй холбоотой элдэв явдал нөлөөлж байдаг учир эр хүнээр тэр сөрөг эрчимийг тайлуулах хэрэгтэй байдаг.

Энэ мэтчилэн “хүн гэдэг сэтгэлийн амьтан”, хүний сэтгэл санааны аливаа хувирал “хийсэж ирсэн өвчний” эх үндэс болоод зогсохгүй хувь тавилан заяа зургийг гаргаж өгдөг байна. Тиймээс зөвхөн сайн сайхан, гэгээлэг бүхнийг санан сэтгэж, амьдрал ахуйдаа өөдрөг хандаж эхэлбэл бэрхшээл, шаналалтай бүх зүйл алга урвуулах мэт арчигдан алга болох учиртай аж.

Эх сурвалж: http://econet-consultants.com/

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.