Дэлхийн хамгийн ядуу ерөнхийлөгч ажлаа өгчээ

Twitter Print
2014 оны 12-р сар 02-нд 08:50 цагт
Мэдээний зураг,

Уругвайн Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шатны дүнгээр 74 настай Табаре Васкес сонгогджээ. Өмнө нь 2005-2010 оныд тус улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан тэрээр таван жилийн дараа ийнхүү төрийн эрхэнд эргэн ирлээ.

Тус улсын сонгуулийн Ерөнхий хорооноос мэдэгдэж буйгаар саналын хуудсын 97.6 хувийг тоолсны дараа Зүүн жигүүрээс нэр дэвшигч Васкес 53.4 хувийн санал авч тэргүүлсэн байна.

Уругвайн өмнөх ерөнхийлөгч Хосе Мухика эгэл жирийн амьдралаараа дэлхийн хамгийн ядуу улс төрч гэдгээрээ алдаршсан юм. Тэрээр CNN агентлагад өгсөн ярилцлагадаа "Улс төрөөс баяжуудыг тусгаарлах ёстой. Мөнгөнд хэт сонирхолтой хүмүүс улс төрд аюултай. Тийм хүмүүс хөрөнгөө арвижуулах, арилжаа наймаа, үйлдвэрлэл эрхлэхэд өөрийгөө зориулдаг. Харин улс төр бол бүх нийтийн аз жаргалын төлөө тэмцэл юм шүү дээ" гэж ярьжээ. 
Хосе Мухика цалингийнхаа 90 хувийг буяны байгууллагад хандивладаг учир түүнийг дэлхийн хамгийн ядуу ерөнхийлөгч гэж хэвлэлүүд нэрлэдэг. Тэрээр Конгрессын гишүүдийнх нь дундаж орлого нэг сая доллараас давсан АНУ-ыг шүүмжилдэг байна. Хосе дэлхийн ертөнцийг зоосны нүхээр хардаг хүмүүст туйлын дургүй гэнэ.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.