Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын эхний 100 хоногт багтаан вакцин оруулж ирнэ

Twitter Print
2021 оны 01-р сар 29-нд 18:12 цагт
Мэдээний зураг,

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сайд нараа УИХ-д танилцууллаа. Үүнтэй холбогдуулан сайдад нэр дэвшигчид болон Ерөнхий сайдаас УИХ-ын гишүүд асуулт асууж, саналаа хэлж байна.

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Дөрвөн зорилтын хүрээнд ажиллахаар төлөвлөж байна. Энэ тухайгаа хэлэх үгэндээ тодорхой оруулсан байгаа. Хамгийн эхэнд цар тахлыг даван туулах төлөө хичээж ажиллана. Вакцин оруулж ирэхэд анхаарч ажиллах болно. Засгийн газрын эхний 100 хоногт багтаан вакцин оруулж ирэх зорилт тавьж байна. Вакцин ороод ирвэл амьдралын хэмнэлд өөрчлөлт орно. ААН-үүдийн зогсонги байгаа байдал өөрчлөгдөнө.

Цаашдаа цар тахлыг даван туулах цогц хөтөлбөр гаргана. Энэ хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэхэд эрдэмтэн судлаачидтайгаа хамтарч ажилана. Эрүүл мэндийн салбараа онцгой анхаарна. Гадаадад байгаа иргэдээ үе шаттай татан авна"гэлээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.