Дэлхийн шилдэг хөлбөмбөгчид гурван тамирчин тунаж үлдлээ

Twitter Print
2014 оны 12-р сар 02-нд 08:34 цагт
Мэдээний зураг,

2014 онд Бразил улсад хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээн болсон. Мөн энэ оны дэлхийн шилдэг хөлбөмбөгчнөөр “мунидали”-д түрүүлсэн багаас тодрох ёстой хэмээн мэргэжилтнүүд үзэж байна. Дэлхийн шилдэгт өрсөлдөж буй 23 тоглогчоос эцсийн шатанд үлдсэн гурван тамирчны нэрийг зарласан аж. Энэ шатанд Португалын шигшээ, Испанийн “Реал Мадрид”-ын К.Роналду, Аргентины шигшээ, Испанийн “Барселона”-гийн Л.Месси, Германы шигшээ, улсынхаа “Бавари Мюнхен” багийн хаалгач М.Нойер нар тунаж үлджээ.

“Ballon d'Or”-ийг дөрвөн жил дараалан хүртсэн ганцхан хөлбөмбөгч Л.Месси дахин шилдэгээр шалгарах уу эсвэл К.Роналду өнгөрсөн жилийн амжилтаа давтах уу гэдэг нь олны анхаарлыг татаж байна. Мөн Шигшээ багаа дэлхийн аваргад түрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан “Немц” хаалгач М.Нойер ч анх удаа энэ шагналыг авч магадгүй юм. Сүүлийн шалгаруулалт 2015 оны нэгдүгээр сарын 12-нд Швейцарийн Цюрих хотод болно.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.