Газар өмчлөх өргөдөл авах хугацаа өнөөдөр дуусна

Twitter Print
2014 оны 12-р сар 02-нд 07:30 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн хэмжээнд цахим хэлбэрээр иргэдэд газар өмчлүүлсэнээс хойш нийтдээ  5 дүүргийн 5 байршилд 12 911 иргэн цхаим хэлбэрээр газар өмчлөн авчээ.

Харин цахим системд сонгогдож газар өмчлөн авах эрх нь үүссэн буюу сонгогдсон иргэдийн тодорхой хувь нь өргөдөл хүлээн авах заасан хугацаанд харъяа дүүрэгтээ хандаж өргөдлөө өгөөгүй юм.
Тиймээс дахин сонголт явуулж, өргөдөл хүлээн авах хугацааг олон нийтэд заралснаас хойш дүүргүүдийн Өмч, газрын харилцааны алба цөөнгүй өргөдлийг хүлээн авч байгаа боловч иргэдийн оролцоо сул байгааг онцолжээ.

Тиймээс сонгогдсон иргэд идвэхтэй оролцохоос гадна сонгогдсон эсэхээ мэдхийн тулд иргэн та www.umch.ub.gov.mn ГАЗАР ӨМЧЛӨЛИЙН ЦАХИМ СИСТЕМЭЭР СОНГОГДСОН ЭСЭХЭЭ ШАЛГАХ ХАЙЛТЫН СИСТЕМ гэсэн цонх руу орж өөрийн регистрийн дугаараа оруулж шалгах бүрэн боломжтой юм.

Дахин сонгон шалгаруулалтын өргөдөл хүлээн авах хугацаа өнөөдөр буюу 2014 оны 12-р сарын 02-ны өдөр дуусна.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.