Залхуурал нь тухайн хүнд сэдэл эсвэл сэтгэлийн тэнхээ дутаж байгаагийн шинж

Twitter Print
2021 оны 03-р сар 10-нд 09:38 цагт
Мэдээний зураг,

- Хүүхэдтэйгээ хамт хичээл давтах шаардлагагүй! Цүнх номыг нь бэлдэж "сургууль нь ямар байна?" гэж асуух ч хэрэггүй! Тэглээ гээд харилцаа чинь муудхын нэмэр. Тэгээд ч хүүхэдтэйгээ ярьж хөөрөх өөр сэдэв алга гэж үү?

- Хүүхдэд чөлөөт цаг заавал байх ёстой... өдөрт дунджаар 2-4 цаг. Гэтэл амбиц ихтэй аав ээжүүд хүүхдээ есөн зүйлийн дугуйлан секц, сургалт дамжаагаар "дарж" эцэст нь өөрсдөө ч тэр, хүүхэд нь ч тэр мэдрэлийн ядаргаанд орсон харагддаг.

- Эцэг эхчүүд багш, сурган хүмүүжүүлэгч нартай харьцахдаа ямагт хүүхдийнхээ талд ордог байх нь чухал. Хүүхдээ муу дүн авах вий гэхээс бус, хичээл номондоо дургуй болчих вий гэхээс л болгоомжилж яв.

- Хүүхэд чинь бие даан хичээлээ хийж чаддаггүй бол цаана нь ямар нэг шалтгаан бий. Залхуу зан энд ямарч хамаагvй. Залхуурал нь тухайн хүнд сэдэл эсвэл сэтгэлийн тэнхээ дутаж байгаагийн шинж хэмээн сэтгэл зүйчид үздэг аж.

- Онц сурлагатан, муу сурлагатан хоёрын хэн нь илүү их сэтгэлийн дарамттанд байдгийг хэлэхэд бэрх. Онц дүнгийн төлөө хэдэн цагаар ч хамаагүй сууж хичээллэдэг хүүхэд өөрийгөө дутуу үнэлэх хандлагатай, түгшүүртэй нэгэн болж хувирдаг.

- Сургууль хүүхдийг уран зохиол, математик гэхээсээ илүү амьдрах ухаанд сургадаг баймаар. Онолын мэдлэг олгохын зэрэгцээ бусад хүнтэй зөв харьцах, өөрийн үг үйлдэлд эзэн болох, асуудлаа шийдэх, бусадтай аливааг ярьж тохирох, цаг заваа зөв зохицуулах г.м. практик дадал эзэмшүүлдэг байвал сайн. Энэ бүх чадварыг эзэмшсэн хүүхэд том болоод амьдралаа авч явах чадвартай, өөртөө итгэлтэй нэгэн болж төлөвшдөг.

- Хүүхэд муу дүн авахаараа айж түгшдэг нь аав ээжийнх нь гаргадаг хариу реакцитай шууд хамаардаг. Хүүхдээ уралдаан тэмцээнд хожигдох эсвэл муу дүн авахад аав ээж нь инээмсэглэн "Зүгээр дээ, ийм юм байх... сэтгэлээр унах хэрэггүй” гэдэг байвал хүүхэд нь тайван байж, хичээлдээ шамдаж эхлэх нь бий...

- Хүүхдээ аль болох шүүмжлэхээс зайлсхийж, зөвхөн гаргасан үйлдэл дээр нь төвлөрч бай. "Чиний [ийм/тийм vйлдэл] надад огт таалагддаггүй эсвэл тун дажгүй санагддаг" г.м. үгийг түлхүү хэлж аль болох бүтээлч бөгөөд эерэг хандлага гаргахыг хичээгээрэй.

- Аав ээж нь өөрийг нь өмгөөлж хамгаалдаг, эрх ашгийнх нь төлөө явдаг, болохгүй зүйлийг бол таслан зогсоодог... хамгийн гол нь өөрийг нь хайрладаг сайхан сэтгэлтэй хүмүүс байдаг гэдгийг хүүхэд мэддэг байх нь чухал.

М. Лабковский

Орчуулсан: Ө.Уянга

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.