ATM-ын хажуугаас 135,000 ам.доллар олжээ

Twitter Print
2020 оны 05-р сар 10-нд 11:08 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын Нью Мехико мужид 19 настай Хосе Нунез Романиз өвөөдөө оймс худалдаж авахаар яваад их хэмжээний мөнгө олжээ. Нунез онлайн худалдан авалт хийхээр АТМ-р дамжуулан данс руугаа мөнгө хийх шаардлагатай болсон байна.

Хүү ням гарагийн өглөө Уэллс Фарго банкны салбарын гадаах АТМ дээр ирээд хажууд нь гялгар ууттай зүйл байхыг олж харжээ. Торон дотор 50, 20 ам.долларын дэвсгэртүүд боодолтой байгааг хараад юу гэдгийг нь сайн мэдэж амжилгүй маш их гайхжээ. Өөрийгөө зүүдэлж байна гэж бодон ихэд цочирдсон байна. Нунез яах тухайгаа бодсон ч мөнгийг аваад зугтах талаар огт төсөөлөөгүй гэжээ.

Харин түүний оронд ард нь байгаа хэн нэгэн түүний цохиж, татаж, хулгайлахвий гэж зэргээр олон бодол эргэлдсэн тухай ярьжээ. Эцэст нь тэрээр Албукуэркуэ хотын цагдаа руу залгасан байна. Хоёр цагдаа ирж хүүг мөнгөтэй нь авч яван тоолоход гялгар торон дотор 135,000 ам.доллар байжээ. Тэр мөнгийг банкны туслах АТМ цэнэглэх гэж байгаад санамсаргүй байдлаар алдаа гаргаж гадна орхисон болохыг илрүүлжээ. 135,000 ам.доллараар Нунез амьдралаа өөрчлөх боломжтой байсан ч тэгэлгүй хамгийн зөв замыг сонгосонд цагдаагийн газраас сайшаан магтсан байна.

Эцэг эх, хоёр дүүгийнхээ хамт амьдардаг коллежийн оюутан цагдаа нарыг хүлээх зуураа “хулгайн мөнгө хэзээ ч чамд тус болохгүй гэсэн эцэг эхийнхээ захиасыг бодож байсан” хэмээн ярьжээ. Хотын цагдаагийн газар түүнд өргөмжлөл олгож ажлын урилга өгсөн байна. Мөн радио нэвтрүүлгээр түүнд хөлбөмбөгийн урилга, гурван ч компани тус бүр 500 ам.долларын бэлэг, зоогийн газраар үйлчлүүлэх 100 ам.долларын эрхийг бичиг зэргийг бэлэглэжээ.

Хүүгээ зөв зүйл хийсэнд маш их бахархаж байгаагаа Нунезын гэр бүл илэрхийлсэн байна.

Эх сурвалж: CNN

Э.Эрхэс

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • ESUIGEN

      (197.211.53.29) 2022-07-28 15:07
      • 0
      • 0

      Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу

      Хариулах