
Жирэмслэхээр төлөвлөж байгаа бүсгүй танд өгөх 8 зөвлөгөө
1. Эрүүл хооллолт
Жирэмслэхээр төлөвлөж байгаа эхчүүд фолийн хүчлээр баялаг элэг, ногоон өнгийн хүнсний ногоо, буурцагны төрлийн бүтээгдэхүүнийг хоол хүнсэндээ түлхүү хэрэглэх хэрэгтэй.
2. Фолийн хүчил уух
Фолийн хүчил бол ургийн гажигаас урьдчилан сэргийлдэг, төв мэдрэлийн систем, тархи нугасны хөгжилд сайн нөлөөтэй байдаг. Жирэмсний эхний 12 долоо хоногт уух фолийн хүчлийг эмчийн зөвлөгөөгөөр уух шаардлагатай.
3. Илүүдэл жингээ хасах
Хэрвээ та ээж болохоор шийдсэн цагаасаа л өөрийн илүүдэл жин, эрүүл мэндэд анхаарвал таны жирэмсний үе болон төрөлт тань төдий чинээ амархан, хөнгөн байна гэдгийг мэдэх хэрэгтэй.
4. Тамхинаас гарах
Судалгаанаас үзэхэд тамхи татдаг эхчүүдээс төрсөн хүүхэд, бусад эхчүүдээс төрсөн хүүхэдтэй харьцуулахад жин багатай, сул дорой байдаг нь нотлогджээ. Мөн ийм эхчүүдээс төрсөн хүүхэд нь амьсгалын замын халдьарт өвчинд хэт мэдрэг байдаг байна. Өөрийн үеийнхэнтэй нь харьцуулахад хурдан өвчилдөг болох нь ажиглагджээ.
5. Жирэмслэлтээс хамгаалахаа зогсоох
Мэргэжлийн эмчийн өгсөн зөвлөгөөний дагуу хэдийд жирэмлэхээс хамгаалах арга барилаа зогсоож, хэдийнээс жирэмслэх явцыг эхлүүлэх тухай тодорхой мэдээллийг авах нь зүйтэй. Учир нь жирэмслэхээс хамгаалах зарим арга барил нь тодорхой хугацаа шаарддаг ба энэ хугацааг хүлээхгүй бол таны үр хүүхдэд хор нөлөөтэй байх талтай. Жишээ нь жирэмслэхээс хамгаалах эм уудаг байсан хүний хувьд энэ эмийг орхисноос нэг, хоёр сарын дараа жирэмлэх нь зүйтэй гэж үздэг.
6. Топсоплазмын шинжилгээ өгөх
Та амьтдад хайртай, гэртээ муур тэжээдэг бол жирэмслэхээр шийдсэн үедээ таны хийх ёстой хамгийн эхний алхам бол муураа гэрээсээ холдуулах бус, түүнд топсоплазмын шинжилгээ хийлгэх хэрэгтэй. Учир нь муурны ялгадаснаас халдварлах аюултай топсоплазм нь жирэмсний явцад үрэвсэл үүсгэж, хэвлий дэх үрд тань халдварлах аюултай байдаг. Хэрвээ эхийн сав хэсэгт халдварлавал хүүхдэд маш хор нөлөөтэй. Иймээс та муурандаа уг шинжилгээг хийлгэж, ямар нэгэн халдварт нян илрээгүй ч гэлээ, аль болох муурны ялгадасанд гараа хүргэхгүй байх талаар маш сайн анхаарах нь чухал.
7. Вакцин хийлгэх
Жирэмслэхээсээ өмнө та өөрийгөө вакцинд хамруулах талаар бодох хэрэгтэй. Учир нь дархлаажуулалтын вакцин нь таныг болон хэвлийдээ тээх гэж буй үрийг тань аюулт өвчнөөс хамгаалах давуу талтай. Жирэмсний явцад болон төрөх явцад халварт өвчин нярай хүүхдэд халдварлах эрсдэлтэй. Ийм учраас та жирэмслэхээсээ өмнө Гепатит В, улаан бурхан, сахуу татранга өвчний эсрэг дархлаажуулах вакциныг урьд өмнө нь хийлгэж байгаагүй бол мэргэжлийн эмчийн зөвлөгөөний дагуу вакцинд хамрагдах нь зүйтэй.
8. Жирэмслэхээр төлөвлөж байгаа бүсгүйчүүдэд зориулсан мультивитамин уух
Жирэмслэхээр төлөвлөж байгаа ээж та өнөөдрөөс эхлээд мультивитамин 1ш өдөрт 1 удаа ууж биеэ бэлдээрэй Таны биед хэрэгтэй аминдэм, эрдэс бодисыг өдөр тутам нөхөж, өгсөнөөр жирэмсэн болох үед таны бие бэлэн болно.
9. Ажлын орчиндоо анхаарах
Таны ажлын орчин, нөхцөл жирэмслэлтэд тань нөлөөлж болохыг анхааралдаа авах хэрэгтэй. Мөн түүнчлэн та радио идэвхит туяа, химийн хий ил задгай байдаг газар ажилладаг бол энэ байдлаас өөрийгөө хамгаалах эсвэл даруй холдох нь таны хувьд хамгийн зөв алхам болно.
10. Эмчийн хяналтанд орох
Жирэмсэн эхэд хийх эмчилгээ нь урагт нөлөөлөхөөргүй хөнгөн, хязгаарлагдмал байдаг болохоор жирэмслэхээсээ өмнө өөрийн биед ямар нэгэн өвчин эмгэг байгаа эсэхийг оношилж, сайн эмчилгээ хийлгэх нь хувь хүний эрүүл мэндэд болон эрүүл хүүхэд төрүүлэхэд анхаарах хамгийн анхны алхам байх болно.
Natures Aid
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.