Азийн спортын од: Шим Сок Хи

Twitter Print
2015 оны 03-р сар 28-нд 12:15 цагт
Мэдээний зураг,

17 настай Олимпийн аварга

Шорт-трекийн төрлөөр Азийн БНСУ, БНХАУ-ын тамирчид дэлхийд хүчтэй өрсөлдөгчийн тоонд ордог. Ялангуяа БНСУ-ын шорт-трекчид өвлийн Олимпийн их наадмаас  21 алт, 12 мөнгө, 9 хүрэл, нийт 42 медаль авчээ. Тус улсын шилдэг тамирчдын залгамж болсон Шим Сок Хи өдгөө Олимпоос алт, мөнгө, хүрэл, дэлхийн аваргаас таван алтан медаль хүртээд байна.

Олимп, дэлхийн аварга Шим Сок Хи 1997 оны нэгдүгээр сарын 30-нд Өмнөд Солонгосын Каннын хотод төржээ. 2012 онд Австралийн Мельбурн хотод болсон залуучуудын дэлхийн аваргаас нийлбэр дүнгээр аварга, “Инсбрук 2012” өсвөр үеийн анхдугаар өвлийн Олимпийн 500, 1000 метрт түрүүлж, олны анхаарлыг татсан. Түүнээс хойш 2013 онд Унгарын Деберцен хотод болсон дэлхийн аваргаас 3000 м-т алт, 1500 м-т мөнгө, олон төрөлтийн тэмцээнээс хүрэл, 2014 онд Канадын Монреаль хотод болсон дэлхийн аваргаас 1000, 1500, 3000 метр, нийлбэр дүн зэрэг дөрвөн төрөлд алтан медаль хүртжээ. Мөн “Сочи 2014” өвлийн Олимпийн наадмаас багийн буухиа төрөлд алт, 1500 м-т мөнгө, 1000 м-т хүрэл медалийн эзэн болсон юм.

 

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.