Хятад эрийн оны онцлох өгөөмөр сэтгэл

Twitter Print
2014 оны 12-р сар 01-нд 17:03 цагт
Мэдээний зураг,

Тийм өгөөмөр сэтгэл гэж байх уу? Хятадын өмнө зүгийн нэгэн бизнесмен Сюн Шуихуа бульдозер хөлслөөд төрөлх тосгоныхоо бүх байшинг газартай тэгшилж, ор суурин дээр нь толгойтой бүхэнд тансаг шинэ байшин барьж өгсөн аж.

Энэ жил 54 настай Сюн төмөрлөгийн үйлдвэрлэлээр хөлжин баяжсан бөгөөд тэр их хөрөнгө чинээнд хүргэж өгсөн хэн бүхэн, тэр дундаа өөрт нь элэгсэг сайхан хандаж ирсэн нутгийнхандаа ач санаж сайн үйлс бүтээх болсон байна. Тэрээр ядуу тарчиг өссөн бага насаа хэзээ ямагт дурсаж явдаг бөгөөд хүнд хэцүү тэр цаг үед гэр бүлийнхэнд нь тусалж дэмжиж байсан хүн бүхэнд буян болохоор шийдсэн гэнэ.

Ингээд тосгоны нийт 72 өрх айл тансаг шинэ сууцанд амьдрах болжээ. Түүний энэ төсөл зургаан сая гаруй доллароор хэрэгжижээ. Өөрийнх нь ярьсанаар Сюн амьдралдаа хүрэлцэхүйц их хэмжээний мөнгө олдог учир энэ зэргийн бүтээн байгуулалт түүнд ядах юмгүй асуудал байсан гэнэ.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.