Дэлхийн сүйрлийн тухай таамаглал

Twitter Print
2015 оны 05-р сар 03-нд 12:01 цагт
Мэдээний зураг,

Манай дэлхий биетийн хувьд сансрын тусгаарлагдмал эд. Солирын хэлтэрхий орж ирнэ үү гэхээс сөнөж буй амьтан, дуусаж буй нөөц баялаг нь гаднаас ороод ирдэггүй тасархай гараг хэлбэртэй оршдог. Гараг ертөнц хэрхэн бүрэлдэж тогтсон гэдгийг олон улсын эрдэмтэд янз бүрээр талбарладаг. Мөн дэлхий сүйрэх цаг хугацааг ч тооцоолон гаргасан байна. Тодруулбал Гринвичийн цагаар 2029 оны тавдугаар сарын 13-ны баасан гарагийн үүрийн 04:36 минутанд гэнэ.

Сүйрэх гол шалтгаан нь өөртөө 65 мянган атомын бөмбөгтэй тэнцэх энерги агуулагч, 50 сая тонн жинтэй, 320 метрийн голчтой “Apophis” солир сарны тойрог замаас гарч дэлхий рүү цагт 45 мянган км\цагийн хурдтай хурдалж яваа аж. “Энэ бол манай гараг ертөнцөд үнэхээр аюул таригч эд. Тиймээс хэрэв энэ солир манай дэлхий дээр унавал 16 км секундын хурдтай унана. Түүний уналтын хүчийг хэдэн мянган атомын бөмбөгтэй зүйрлүүлж болох бөгөөд агаарт маш их хэмжээний тоосонцор дэгдэх болно” хэмээн Москвагийн Улсын их сургуулийн Одон орон судлалын лабораторийн эрхлэгч Михаил Прохоров ярьжээ.

Хэрэв сансрын биет дэлхийн таталцлын хүчний тойрогт ороод ирвэл сүйрэл гарцаагүй ирэх юм. Тиймээс эрдэмтэд үхлийн замыг зогсоох арга замыг эрэлхийлж эхлээд байгаа бөгөөд хамгийн оновчтой санаа нь одоогоор тойрог замыг өөрчлөх юм. Манай дэлхий хэдийд сүйрэх талаар алдартай зөнч нар хэлсэн байдаг. Гэхдээ тэр нь шинжлэх ухааны ямар ч үндэслэлгүй билээ. Харин Олон улсын судлаачдын таамаглаж байгаа нь биелэх магадлалтай.

1998 онд Их Британийн одон орон судлаачид дэлхийг солир мөргөж сүйрнэ гэж таамаг дэвшүүлсэн. Энэ удаад ч ОХУ-ын эрдэмтэн солир мөргөнө гэж тооцоолсон нь оргүй зүйл биш бололтой. Хэрэв энэ таамаг үнэн бол 15 жилийн дараа манай гараг ертөнц сүйрэх юм байна.

 

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.