
Их Британид эрэгтэй хүний ямар нэр хамгийн түгээмэл байдгийг бид мэдээж мэдэхгүй. Зүгээр таамаглахад Жон юм уу, Том, Жоорж гэх мэтээр буудахаас цаашгүй. Гэтэл тус улсад Мухаммед гэх араб нэр хамгийн түгээмэл гэнэ. Бид байтугай дэлхий дахин энэ тухай сонсоод гайхширч байна.
The Daily Mail сонинд онцолсноор, Британичууд сүүлд шинээр мэндэлсэн хүүхдүүддээ Мухаммед гэх нэр өгөх нь түгээмэл болсныг жирэмсэн эхчүүдэд зориулсан Babycentre цахим хуудасны мэдээлэл гэрчилж байгаа аж. Энэ жилд л гэхэд Оливер, Жек, Ной, Гарри, Чарли Жеймс гэх зэрэг Британчуудын хүүхэддээ өгдөг уламжлалт нэрсийг Мухаммед 27 үзүүлэлтээр цохиж тэргүүн эгнээд гарч ирсэн гэнэ. «Араб гэр бүлийнхэний эн тэргүүнд чухалчилж хүүхэддээ өгдөг Мухаммед гэх нэр ингэж түгээмэл болсон нь Их Британид олон талын соёл, ёс заншил уламжлал дэлгэрч байгааг гэрчилж байна» гэж The Mirror цахим хуудасны ерөнхий редактор Сару Рэдшоу (Sarah Redshaw) үзэж байгаа аж. Харин бусад түгээмэл нэрсийн дотор Омар, Али, Ибрагим гэх мөн араб нэрс илүү олон болсон байна.
Харин эмэгтэй нэрсийн дотор Софии, Эмили, Лили гэх уламжлалт нэрс тэргүүлж байгаа хэдий ч эдгээр нэрстэй зэрэгцэн арабын орнуудад түгээмэл Марьям болон Нур гэдэг нэр олширч байгаа аж.

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505