Шинжаан-Уйгурт дахин террорист халдлага гарлаа

Twitter Print
2014 оны 12-р сар 01-нд 15:17 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн амралтын өдөр Шинжаан-Уйгарт бас дахин террорист халдлага гарсан байна. Террористууд худаолдааны төвийн дотор тэсрэх төхөөрөмж дэлбэлсний дараа хутга барин хүмүүс рүү дайрсан аж. Agence France-Presse агентлагийн мэдээлснээр, халдлагын үеэр наад зах нь 15 хүн амь үрэгдсэний 11 нь террористууд байв. Өөр 14 хүн  шархадсан байна.

Тус бүс нутагт есдүгээр сарын 22-нд гарч байсан өмнөх халдлагаар хэд хэдэн дэлбэрэлт болж хоёр хүн амь үрэгдэж байсан бол Хятадаас салан тусгаарлах үзэлтэй уйгур үндэстнүүд сүүлийн бүтэн хагас жилд нийтдээ 300 хүний аминд хүрсэн байна. 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.