
NBA-ийн домогт тоглогч, ирээдүйн алдрын танхимын гишүүн К.Брайант дээд амжилт тогтоосоор байна. Өнөөдөр өглөө “Торонто Рэпторс”-ын эсрэг тоглохдоо 31 оноо, 12 оновчтой дамжуулалт, 11 удаа самбараас бөмбөг авчээ. Мөн карьерынхаа 6000 дахь оновчтой дамжуулалтыг өгсөн аж. Энэ үзүүлэлтээр бүх цагийн 31-т орж ирсэн юм. Үндэсний сагсан бөмбөгийн холбооны лигийн түүхэнд “Юта Жаз”-ын холбон тоглогч Ж.Стоктон 1984-2003 оны хооронд 1504 тоглолтонд оролцож, 15.806 оновчтой дамжуулалт гүйцэтгэж рекорд эзэмжшдэг. Түүний ард Ж.Кидд (1391 тоглолтонд 12091 оновчтой дамжуулалт), С.Нэш (1217-10.335), М.Жексон (1296-10.334), М.Жонсон (906-10.141), О.Робертсон (1040-9887), И.Томас (979-9061), Г.Пэйтон (1335-8966), А.Миллер (1199-8202), Р.Стриклэнд (1094-7987) нар бичигддэг байна.
К.Брайант Канадын төлөөлөл “Торонто Рэпторс”-ын эсрэг сайн тоглодог. 2006 оны нэгдүгээр сарын 22-ны гайхалтай үдэш талбай дээрээ 81 оноо авахдаа “Рэпторс”-той оноолт таарсан юм.

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505