Бранденбургийн хаалганы хатан хаан

Twitter Print
2023 оны 01-р сар 03-нд 10:38 цагт
Мэдээний зураг,

Барууны хэвлэлүүд түүнийг "Бранденбургийн хаалганы хатан хаан" гэж нэрлэсэн.

Энэхүү алдартай зураг дээр - замын хөдөлгөөний зохицуулагч Мария Лиманская байгаа бөгөөд гэрэл зураг дэлхий даяар танигдаж, дайн дууссаны бэлгэдлийн нэг болсон.

Ялалтын дараа 21 настай Мария, Берлиний Бранденбургийн хаалганы цэрэг техникийн механизмуудын замын хөдөлгөөний удирдагчаар томилогджээ.

Түүхэн гэрэл зураг авах үед Мария Постдамын бага хурал руу явж байсан Уинстон Черчиллийн машиныг зогсоон шалгаж, Черчилльтэй орчуулагчаараа дамжуулан аюулгүйн дүрмийг тайлбарлаж өгсөн хэмээдэг.

Аугаа эх орны дайны үеэр охин гурван удаа үхлийн шарх авсан. Бөмбөгдөлтийн үеэр ойролцоо унасан Германы хоёр бөмбөг дэлбэрч амжаагүй учир амь аврагджээ.

Бүх бэрхшээлийг үл харгалзан эрүүл хүчтэй болсон Мария гэртээ буцаж ирж сувилагч, номын санчаар ажиллаж байжээ. Мария 98 настай, Саратов хотод амьдарч байна.

Эх сурвалж: Гэрэл зургийн түүх

Р.Сайхан-Уул

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.