Судасны хатуурлын шалтгаан

Twitter Print
2022 оны 01-р сар 11-нд 10:18 цагт
Мэдээний зураг,

СУДАСНЫ ХАТУУРЛЫН ШАЛТГААН

Судасны хананд үрэвсэл үүсэж, судасны хана гэмтэх нь хатуурал үүсэх шалтгаан болдгийг олон эрдэмтэд баталсан байдаг. (MacCallum 2005, Boos , Lip 2006, Becker-н багийнхан 2001, Cortie-н багийнхан 2004)

"СУДАСНЫ ХАНАНД ҮРЭВСЭЛ БАЙХГҮЙ БОЛ СУДАС ХАТУУРАХГҮЙ"

Үрэвслийн шалтгаан нь олон төрлийн бактери, вирус, химийн хорнууд, бичил биетнүүд болон тэдгээрийн ялгаруулдаг хорнууд байдаг.

Хүний биед 100 мянган км урт судас байдаг боловч зүрхний эргэн тойрон 30 см орчим урт судсанд л судасны хатуурал үүсдэг. Венийн судсанд хатуурал үүсдэггүй.

Элэг нь зүрх, судсыг хамгийн хүчтэй хамгаалдаг эрхтэн. Элгэн доторх цөсний сувгууд чулуугаар дүүрч элэгний ажиллагаа муудахад химийн бодисыг шүүж чадахгүй болж цусанд хорт бодисын хэмжээ жилээс жилд ихсэж судасны ханыг гэмтээж үрэвсүүлдэг. Үүнээс гадна элэг хөгширч хэрэггүй болсон цусны улаан эсүүдийг задалж шинэ эс үүсэх нөхцөлийг бүрдүүлдэг. Элэгний ажиллагаа муудахад гемоглобинийг задалж чадахгүй болж цусанд улаан эс хэт олон болж цус өтгөрч, хоорондоо наалдан бүлэн үүсэж, цусны урсгал муудаж, судасны ханыг гэмтээж үрэвсэл үүсгэж судасны хатуурал үүсэх нэг шалтгаан болдог.

Цусны эсүүд хоорондоо наалдахад хэмжээ нь томорч хялгасан судсандаа багтахгүй болж организм хүчилтөрөгчийн архаг дутагдалтай болдог. Организмын цусны эргэлтийн 80%-г хялгасан судас гүйцэтгэдэг.

1906 онд Klots стрептококк мэтийн бактерууд судасны ханыг гэмтээж, хатуурал үүсгэдэг болохыг баталсан.

1906 онд Weisel гэдэг эрдэмтэн дифтери, скарлатин, улаан бурхан, салхин цэцэг, уушигны хатгалгаа , өвлийн ханиад, сепсис зэрэг өвчнүүдийг үүсгэдэг бичил биетүүд судасны хананы дунд давхрааг гэмтээж судасны хатуурал үүсгэдэг болохыг баталсан байна.

Menten, King нар 1935 онд сахуу өвчний бактерийн ялгаруулдаг хор хамгийн түрүүнд судасны ханыг гэмтээдэг болохыг тогтоосон байна.

Парадонтоз буюу буйлны үрэвсэл үүсгэдэг бактери судасны хананд бас үрэвсэл үүсгэдэг болохыг олон судлаач баталсан байна.

Янз бүрийн халдварын үед судасны хатуурал эрчимтэй явагддаг болохыг Wills гэдэг эрдэмтэн 1953 онд баталсан байна.

Аутоиммуннын өвчний үед судасны хатуурал үүсэх магадлал ихэсдэг болохыг олон эрдэмтэд баталсан байна. (de Leeuw ба бусад 2005, Doria ба бусад 2005, Frostegard 2005).

Герпес вирус цусыг өтгөрүүлж судасны ханыг гэмтээж судасны хатуурал үүсгэдэг болохыг Nicholson, Hajjar нар 1999 онд баталсан.

Олон судлаачид вирусын халдвар судас хатууруулдаг болохыг баталжээ. (Adam ба бусад 1987, Cunningham, Pasternak 1988, Melnick ба бусад 1995, Eryol 2005) Өвлийн ханиадны дараагаар шигдээс болон зүрхний дутагдал ихэсдэг болохыг олон эрдэмтэд анхааруулсан байдаг.

Цусанд байгаа зэсийн хэмжээ их болоход судасны ханыг хатууруулж зүрхний дутагдал болон шигдээс болох магадлалыг ихэсгэдэг байна. Цусанд зэс их болоход шигдээс болох магадлал 600% ихэсдэг болохыг 2655 эрэгтэйчүүдэд 57 долоо хоног хийсэн судалгаа баталсан байна. (Salonen ба бусад 1991 он). 1963 онд Harman гэдэг эрдэмтэн шигдээс болсон хүмүүст зэс их байна гэдгийг баталж байжээ. Ундны усанд нь зэс их байдаг нутгийн хүмүүс зүрхний өвчнөөр илүү их нас бардаг болохыг эрдэмтэд баталсан байна. (Punsar ба бусад. 1975)

Hulda Clark даралт ихтэй хүмүүс ундны усныхаа зэс хоолойг пластикаар солихгүй бол даралт нь хэзээ ч буухгүй гэж баталсан байдаг. С-витамин цусанд байгаа зэсийг багасгадаг байна.

Цусанд нь төмөр их байгаа хүмүүст зүрхний дутагдал болон шигдээс болох магадал их байдгийг Shah, Alam нар 2003 онд баталсан байна.

Төмөр агуулсан уураг ферритин 200мкг/л-с их байгаа хүмүүст шигдээс болох магадлал 220% байдаг болохыг эрдэмтдийн судалгаа харуулсан байна.

Финлянд хүмүүст хийсэн судалгаагаар цусанд нь төмөр их байгаа хүмүүст шигдээс болох магадлал их байдаг болохыг Salonen тэргүүтэй эрдэмтэд 1992 онд баталсан байна. Организмд төмөр их хуримтлагдахад С-витамины нөөцийг шавхаж судасны ханыг гэмтээж судсыг хатууруулдаг байна. Төмөр ихтэй хүмүүст С-вит эрс бага болсон байдаг ба С-витамин хэмжээг ихэсгэхэд төмөр багасдаг байна.

Цусанд гомоцистеин гэдэг аминхүчил их болоход цус өтгөрч, олон жижиг бүлэн үүсэж, судасны ханыг гэмтээж, судасны хатуурал үүсгэдэг.

Организмд В6 ,В9 ,В12 витамин дутагдахад гомоцистеин ихэсдэг. Гомоцистеин их болоход холестерин их багаас үл шалтгаалан шигдээс болох магадлал эрс ихэсдэг. Холестерин их байлаа гээд гарцаагүй шигдээс болно гэдгийг заадаггүй, бага байлаа гээд шигдээс болохгүй гэсэн баталгаа байхгүй. Тэгвэл гомоцистеин холестеринаас 40 дахин илүү шигдээс үүсэх магадлал байгааг хэлдэг үзүүлэлт. Харамсалтай нь энэ чухал үзүүлэлтийг ерөөсөө авч хэлэцдэггүй. Зүрхний эмчийн номонд энэ талаар юу ч бичдэггүй.

Гомоцистеин ихтэй хүн урт наслах ямарч боломжгүй болдог. Учир нь гомоцистеин теломераза ферментийн ялгаралтыг багасгаж теломерийг 2-3 дахин хурдан богиносгодог. Теломер богиносоход эсийн хуваагдал цөөрч хөгшрөлт хурдасч, хүний нас богиносдог байна.

Хламида гэдэг бактери судасны ханыг гэмтээж судасны хатуурал үүсдэг ба зүрхний булчинг гэмтээж зүрхний дутагдал үүсгэдэг. Ялангуяа Chlamydia pneumoniae ихсэхэд судас маш хурдан хатуурдаг .

Е-витамины токотриенол нь хламидын өсөлтийг зогсоож зүрх, судсыг гэмтэхээс хамгаалдаг байна.

Канадын ах дүү 2 эмч Wilfrid, Evan Shute нар 30000 зүрхний өвчтэй хүмүүсийг Е-витаминаар амжилттай эмчилсэн тухай бичсэн байгаа.

Судасны хана химийн бодис, бичил биетний нөлөөгөөр үрэвсэж, жижиг шарх үүсдэг ба энэ шархыг нөхөж томрохыг нь хязгаарлахын тулд Lipoprotein (a) гэдэг бодис элэгнээс холестерины молекулыг тээвэрлэж судасны хананд наадаг болохыг Rath, Pailing нар 1991 онд судалгаагаар баталсан байдаг.

Тиймээс холестерин, 3- глицерид нь судасны хананд үүссэн шархыг нөхөж, цаашид томорч цус алдахаас хамгаалдаг бодисууд бөгөөд организмыг хамгаалах үүрэгтэй байдаг. Lipoprotein (a) гэдэг бодис организмд С-вит дутагдахад ихэсдэг болохыг ч бас баталсан байна.

Чихрийн өвчний үед судасны хана хурдацтай гэмтэж хатуурдаг ба үүний шалтгаан нь: 1) Чөлөөт радикалууд маш их хэмжээтэй болж судсыг гэмтээдэг. 2)Цусанд зэс их болж судсыг давхар гэмтээдэг . Тиймэс энэ өвчний үед зүрхний шигдээс юмуу цус харвалт элбэг тохиолддог.

Химийн бодисууд болон микроорганизмын нөлөөгөөр цусанд чөлөөт радикалууд их болж, үүнийг металлын ионууд дэмжиж судсыг эрчимтэй гэмтээдэг ба энэ үед оксидативный стресс их болж цусны шинжилгээнд C-реактив уураг ихэссэн байдаг. CRP их байгаа нь судасны хананд үрэвсэл эрчимтэй явагдаж байгааг үзүүлдэг ба үрэвслийн эсрэг эмчилгээ ямарч үр дүн авчирдаггүй . Харин антиоксидант эмчилгээ л чөлөөт радикалын довтолгоог зогсоож, судасны үрэвслийг багасгаж, судас хатуурахаас хамгаалдаг байна .

Амьтанд судасны хатуурал үүсдэггүй ба үүний шалтгааныг амьтны биед C-вит байнга үүсэж , С-витамины дутагдал болдоггүйтэй холбоотой .

Амьтны биед GLO (gulono-Lactone-oxidase) ферментийн нөлөөгөөр глюкозоос С-вит үүсдэг.Тиймээс амьтанд судасны хатуурал үүсэж, шигдээс болдоггүй байна. 70 кг жинтэй амьтны биед хоногт 10000 мг С-вит үүсдэг болохыг эрдэмтэд тогтоосон байдаг. C-витамин хангалттай их байхад судасны хананд үрэвсэл үүсэхээс хамгаалдаг болохыг эрдэмтэд баталсан ба зарим нь судасны хатуурлыг С-витамин дутагдлаас болдог гэж хэлдэг.

С-витамин нь бичил биетнүүдийг устгаж, химийн хоруудыг саармагжуулж судасны ханыг үрэвслээс хамгаалдаг ба нэгэнт үүссэн хатуурлыг арилгахад бас чухал нөлөө үзүүлдэг.

Германы эрдэмтэн Маtthias Rath, Нобелийн 2 удаагийн шагналт Pauling нар холестериныг судасны хананд аваачиж наадаг Липопротеин (а) гэдэг бодис судасны хатуурлын шалтгаан болдог гэдгийг 1990 онд баталсан байдаг. 1991 онд энэ 2 эрдэмтэн С-витамины дутагдалтай организмд Липотротеин(а) болон фибриноген ихэсдэг болохыг бас баталсан байна.

Америкийн Зүрхний Эмч нарын Холбооны санхүүжилтээр dr. Sokoloff-н хийсэн судалгаагаар 2-3 гр С-вит өдөр бүр уухад 3-глицеридийг 50-70% багасгадаг болохыг баталсан байдаг. С-витамин нь липаза ферментийг ихэсгэж тосны молекултой нэгдсэн уургийг задалдаг болох нь батлагдсан байна.

Шигдээсийн үндсэн шалтгаан нь холестерин биш судасны хатуурал бөгөөд үүнээс сэргийлэхийн тулд судасны ханыг гэмтэхээс хамгаалах ёстой болохыг эрдэмтэд баталчихсан байгаа. Үүнд антиоксидант бодисууд туслана :

С-вит шигдээсээс 50% хамгаална.

А-вит шигдээсээс 30% хамгаална.

Е-вит шигдээсээс 60 гаруй % хамгаална

К2 вит шигдээсээс 41% хамгаална

Тосны хүчил (АLA, омега-3 ) зүрхний цусан хангамжийн дутагдал өвчнөөс 30-50% хамгаална гэж эрдэмтэд баталсан байна.

Харин манай зүрхний эмч нарын холбооныхон Монгол хүний судасны хатуурлын жинхэнэ шалтгааныг нь хэзээ судалж олон нийтэд танилцуулах вэ? Өөх идвэл судасны хананд өөхөн толбо үүснэ гэдэг үлгэрээ ярьсаар л байх уу?

Амьтны гаралтай өөх тосыг багасгаад шигдээсээс хамгаална гэдгийг баталсан ямарч судалгаа одоо болтол байхгүй байна.

БАДРАХЫН БАЯРСАЙХАН

КРАКОВ, 2021-11-22

 

 
 
 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.