Нийслэлийн харъяа зарим байгууллагуудыг нэгтгэв

Twitter Print
2014 оны 12-р сар 01-нд 13:32 цагт
Мэдээний зураг,

Шинэчлэлийн Засгийн газрын үед зургаан яамыг гурав болгон нэгтгэж, бүтцийг цөөлөх шийдвэр гаргаж байсан. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн хямралын үед яамдыг нэгтгэж, бүсээ чангалах хэрэгтэйг Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг гаргаж байсан удаатай. Тэгвэл нийслэлийн харьяа зарим байгууллагыг нэгтгэх шийдвэрийг нийслэлийн удирдлагууд гаргасан байна.

“Улаанбаатар” чуулгыг Соёлын төв өргөөтэй, Биеийн тамирын газрыг Соёлын газартай, Байгаль орчны газрыг Агаарын чанарын албатай нэгтгэхээр болжээ. Энэ нь нийслэлийн харьяа байгууллагуудын бүтцийг боловсронгуй болох ажлын хүрээнд хийж байгаа аж. Мөн нийслэлийн гэр хорооллыг орон сууцжуулах төслийг Нийслэлийн өмчит аж ахуйн тооцоотой орон нутгийн үйлдвэрийн газар болгох шийдвэр гаргажээ.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.