
Испанийн хөлбөмбөгийн дээд лигийн 13-р тойргийн тоглолтонд “Реал Мадрид”-“Малага” 2:1, “Барселона”-“Валенсиа” 1:0, “Севилья”-“Гранада” 5:1, “Атлетико Мадрид”-“Депортиво” 2:0, “Вильяреал”-“Кордоба” 2:0, “Эйбар”-“Сельта Виго” 1:0, “Эспаньол”-“Лавента” 2:1, “Атлетик Бальбао”-“Хетафье” 2:1, “Реал Сосьедад”-“Эльч” 3:0-ээр тус тус хожсон байна.
Эзэн хааны баг улирлын эхэнд хоёр хожигдож, хөгжөөн дэмжигчдээ гомдоогоод байсан. Харин “Ла лиг”, “Аваргуудын лиг”-т хийсэн сүүлийн 16 тоглолтондд дараалан ялалт байгуулж, ирэх хавар хэдэн ч цом хүртэх боломжтой гэдгээ харууллаа. Энэхүү 16 ялалтын тухай дасгалжуулагч Итали мэргэжилтэн К.Анчелотти хэлэхдээ “Би маш их баяртай байна. Хожлын цувралууд яг л мөрөөдөл мэт санагдаж байна. Цувралын тал дээр бид үнэхээр баяртай байгаа. Цаашид ч үргэлжилнэ гэж найдаж байна. Гэхдээ энэ бол урт улирлын нэг л хэсэг. Хамгийн чухал нь үргэлжлүүлэн шаргуу хөдөлмөрлөх. Яагаад гэвэл хөлбөмбөгт өнгөрсөн бол өнгөрсөн шүү дээ” гэсэн аж.
“Ла лиг”-ийн мэргэн буучдын жагсаалтыг “Реал”-ын К.Роналду 20 гоолтой тасархай тэргүүлж байгаа бол “Барса”-гийн Неймар 11, Месси 10 бөмбөг эсрэг багийнхаа хаалганд оруулсан байна.
Ла лигийн 2014-2015 оны улирлын хүснэгт

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505