
Хэрэв толгой огцом өвдөж, тэвчих боломжгүй бол бид давсны уусмал яаралтай бэлдэн хэрэглэж болно.
Эмчилгээний ийм энгийн аргаар толгойн өвчнийг бүрмөсөн арилгаж болно, тэр ч байтугай энэ аргаар цусны даралтыг хэвийн болгож болдог гэнэ. Юуны өмнө бид марлин боолтыг 8 давхар нугалан бэлтгэх ёстой (боолтны өргөн нь духны өндөр, урт нь толгойны өргөнтэй тохирч байх ёстой).
Үүний дараа бид (60-70C) 250 мл усыг халааж, дотор нь 2 халбага давс уусгана. Үүний үр дүн нь 8% -ийн давсны уусмал болдог аж. Дух, чих, хамараа бүлээн усаар хурдан угааж, самбай боолтыг халуун уусмалд дүрээд бага зэрэг хөргөнө. Дараа нь боолтоор толгойгоо боож дух, чих, хамартаа компресс маягаар тавьдаг Үүний дараа та хэвтэж болно. Хэдэн минутын дараа тайвшрал мэдрэх болно.
Боолтыг авсны дараа толгойгоо бүлээн усаар дахин угаах хэрэгтэй. Энэ жорыг туршиж үзээрэй. Та харамсахгүй гэдгийг танд хэлье. Давсанд дэвтээсэн самбайг 15 цаг хүртэл байлгаж болно.
Р.Сайхан-уул
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.