И.Төгсөө шилдэг наймд шалгарлаа

Twitter Print
2014 оны 12-р сар 01-нд 12:07 цагт
Мэдээний зураг,

“Эх Дэлхийн Мисс” буюу Miss Earth 2014 тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцсон И.Төгсөө эцсийн шатны 8  гоо бүсгүйн нэгээр тодорч, хувийн болон Монголын тэргүүн миссүүдийн рекордыг эвджээ. Дэлхийн гоо бүсгүй шалгаруулах 4 том тэмцээний нэг болох Miss Earth 2014 нь Байгаль эх дэлхийн гоо үзэсгэлэнг хайрлан хамгаалах уриан дор жил бүр зохион байгуулагддаг бөгөөд энэ жил Филиппин улсын Манила хотод болжээ. Уг тэмцээнд 86 орны гоо бүсгүйчүүд өрсөлдсөн байна. Өдгөө 22 настай Мисс И.Төгсөө тэмцээнд оролцох явцдаа Монгол улсаа төлөөлөн байгаль экологийн томоохон сөрөг өөрчлөлт болох цөлжилтийн асуудалд үзэгч, шүүгчдийн анхаарлыг хандуулж оролцсон.

Мөн тэрбээр коктейль үдэшлэгний даашинз үзүүлэх шалгаруулалтанд мөнгөн медаль хүртэж, өөрийн улс үндэстний хувцас, гоёлыг харуулах шалгаруулалтанд Торго Салоны дизайнер О.Болдын урласан усан цэнхэр хатны дээлээр гоёсон нь өндөр үнэлгээ авчээ.

Мисс И.Төгсөө нь 2009 онд болсон “Miss Friendship International” тэмцээнд нэгдүгээр байр, 2011 оны Miss International тэмцээнд хоёрдугаар байр эзэлж Монголын үе үеийн гоо бүсгүйчүүдийн олон улс дахь амжилтыг ахиулж байсан туршлагатай мисс билээ. 

 

 

 

 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.