Гавьяат тамирчин О.Пүрэвбаатарыг "Ялалт" одонгоор шагнажээ

Twitter Print
2014 оны 12-р сар 01-нд 11:47 цагт
Мэдээний зураг,

Гавьяат тамирчин О.Пүрэвбаатарын нэрэмжит залуучуудын тав дахь удаагийн тэмцээн Спортын төв ордонд болж өнгөрлөө.

МЧБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга О.Баянмөнх Гавьяат тамирчин О.Пүрэвбаатарыг МЧБХ-ны дээд шагнал “Ялалт” одонгоор, Казахстан улсын Гавьяат дасгалжуулагч Б.Рамазаныг “МЧБХ-50 жил” медалиар тус тус шагналаа.

Спортын хувцас хэрэглэлийн “Азын гурван заяа” компанийн гүйцэтгэх захирал, улсын шүүгч Д.Алтанцэцэг бүтээгдэхүүний дээжээ Гавьяат тамирчин О.Пүрэвбаатарт бэлэг болгон өргөн барьжээ. Түүнчлэн Гавьяат тамирчин О.Пүрэвбаатар олон улсын шүүгч Б.Дашнямд хүндэтгэл үзүүлсэн байна.

Тэмцээн залуучуудын 50, 55, 60, 66 кг-ын жингүүдээр явалдаж нийслэлийн дүүрэг, спорт хороо, клуб, их дээд сургууль, Орхон аймгийн нийт 80 бөх өрсөлдлөө. Шилдэг шүүгчийн шагналыг олон улсын шүүгч М.Баярсайхан, шилдэг дасгалжуулагчийн шагналыг ҮБТДС-ийн багш Ц.Гантөгс нарт хүртээлээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.