Тайвань Литва улсад төлөөлөгчийн газар нээсэнтэй улбаатайгаар БНХАУ Литватай тогтоосон дипломат харилцааны зэрэглэлээ буурууллаа

Twitter Print
2021 оны 11-р сар 22-нд 11:32 цагт
Мэдээний зураг,

Тайвань Литвийн нийслэл Вильнюс хотод төлөөлөгчийн газар нээсэнтэй холбоотойгоор Бээжин Литватай тогтоосон дипломат харилцааны зэрэглэлээ албан ёсоор бууруулжээ.

Хятадын эрх баригчид Литва Тайбэйд төлөөлөгчийн газраа Тайвань гэсэн нэрийн дор нээхийг зөвшөөрсөн нь хоёр улсын дипломат харилцааг зөрчсөн, Бээжингийн Нэг Хятад бодлогын эсрэг алхам гэж үзжээ.

Хятадын Гадаад хэргийн яам Литвагаас хүлээсэн үүргээ зөрчихгүй байхыг удаа дараа хүссэн ч Вильнюс Бээжингийн байр суурийг үл ойшоож, олон улсын харилцаанд байж боломгүй, таагүй үйлдэл хийсэн хэмээн мэдэгджээ. Мэдэгдэлд, "Бид Литва улсаас алдаагаа даруй засахыг шаардаж байна. Улсынхаа тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн байдлыг хамгаалах Хятадын ард түмний зоримог байдал, тэсвэр тэвчээр, хязгааргүй боломжуудыг дутуу үнэлэх хэрэггүй." хэмээн онцолжээ.

Өнгөрсөн 7-р сард Тайванийн Вильнюст нээсэн төлөөлөгчийн газар нь Тайванийн өнгөрсөн 18 жилд Европт нээсэн анхны дипломат төлөөөлөгчийн газар юм.

Уг үйл явдал Бээжингийн бухимдлыг төрүүлсэн ба үүний хариуд Бээжин Литвад суугаа элчин сайдаа эгүүлэн татаж, Литвагаас Хятадад суугаа элчин сайдаа мөн адил эгүүлэн татахыг шаардсан билээ.

Түүнээс гадна Хятадын ачаа тээврийн галт тэрэгнүүд Литва руу зорчихоо больсон ба Бээжин Литва руу хүнсний бараа бүтээгдэхүүн экспортлох зөвшөөрөл олгохоо зогсоожээ.

Дэлхийн 15 улс л Тайванийг тусгаар улс хэмээн үздэг ба Си Жиньпин Хятадын төрийн тэргүүнээр сонгогдсоноос хойш олон улсын талбар дээр Тайванийг дэмжих явдал нэмэгдсэн юм.

Мөн сүүлийн саруудад Европ болон Америкийн төрийн дээд албан тушаалтнууд Тайваньд олон тооны албан бус айлчлал хийгээд байгаа билээ.

Эх сурвалж: The Guardian

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.