Америкийн спортын ертөнцөд Торнадо хэмээн алдаршсан Вильма Глодин Рудольфийн гайхамшигт түүх

Twitter Print
2022 оны 07-р сар 01-нд 08:36 цагт
Мэдээний зураг,

Америкийн спортын ертөнцөд Торнадо хэмээн алдаршсан Вильма Глодин Рудольфийн гайхамшигт түүх 

Вильма Глодин Рудольф /Wilma Glodean Rudolph/ 1940 оны 6-р сарын 23-нд төрсөн бөгөөд 1994 оны 11-р сарын 12-нд 54 насандаа улаан хоолойн хорт хавдраар нас барсан. Тэрээр Америкийн хөнгөн атлетикч бөгөөд 1960-аад онд дэлхийн хамгийн хурдан эмэгтэй гэгдэж байжээ.

Тэрээр Америкийн Теннесси мужийн Кларксвиллд 22 хүүхэдтэй айлын 20 дахь нь болон мэндэлжээ.

Италид зохиогдсон 1960 оны зуны олимпод тэрээр нэг олимпийн наадмаас хөнгөн атлетикийн төрөлд гурван алтан медаль хүртсэн анхны америк эмэгтэй тамирчин болсон алдартан юм. Мөн иргэний болон эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тууштай тэмцэгч, арьс өнгөөр ялгаварлан гадуурхахын төлөө тэмцэлд хамгийн амжилт олсон хүн байлаа.

Вильмагийн намтар гойд сонирхолтой юм.

Вильма 22 хүүхэдтэй ядуу айлын 20 дахь нь болж мэндлэхдээ 2-хон кг жинтэй, дутуу төрсөн аж. Дөрвөн настайдаа улаан эсэргэнэ, хатгаа өвчин зэрэг тусч, үүний улмаас зүүн хөл нь саажиж, алхах чадваргүй болжээ. Гэр бүлийнхэн нь түүнийг төрөлх Кларксвиллээсээ 80 км зайтай Нэшвилл хүртэл зөөж, эмчилгээ хийлгэсээр 8 настайдаа таяггүйгээр алхаж чаддаг болж, улмаар 12 настайдаа бүрэн эдгэрсэн юм.

Вильмагийн нэг эгч сагсан бөмбөгийн багт тоглодог байсан тул Вильма эрүүл болмогцоо эгчээ даган сагсан бөмбөг тоглох болж, 16-настайдаа улсынхаа хөнгөн атлетикийн шигшээ багт багтаж, 1956 оны Мельбурны олимпоос буухиа гүйлтэд багаараа хүрэл медаль хүртснээр спортын тавцанд алдаршсан.

Дөрвөн жилийн дараа Ромд болсон 1960 оны зуны олимпод 80,000 үзэгч цугласан Stadio Olimpico буюу Олимпийн цэнгэлдэх хүрээлэнд Рудольф 100-метрийн гүйлтийн шигшээ уралдаанд 11 секундын амжилт үзүүлэн түрүүлэхэд салхины хүч нөлөөлсөн хэмээн дэлхийн дээд амжилтаар бүртгэн аваагүй юм.

Харин 200-метрт 23.2 секундын амжилт үзүүлж, олимпийн дээд амжилт тогтооход л "түүхэн дэх хамгийн хурдан эмэгтэй" хэмээж байв. 1960 оны 9 сарын 11-нд Теннесий Мужийн Их Сургуулийн багийн андууд болох Марта Хадсон, Люсинда Виллиамс, Барбара Жонс нарын хамтаар 400-метрийн буухиа уралдаанд 44.5 секундээр дэлхийн дээд амжилт тогтоон түрүүлсэн бөгөөд 1962 онд 22 настайдаа Америк Оросын нөхөрсөг тэмцээний 2 зайд түрүүлээд зодог тайлжээ.

Хөнгөн атлетикаас зодог тайлсныхаа дараа Рудольф Кобб бага сургуульд багшилж, Роберт Элдриж хэмээх залуутай 1963 онд гэрлэж 4 хүүхэдтэй болсон боловч хожим салсан юм.

1994 оны 7 сард, ээж нь нас барснаас хойш тун удалгүй Вильма Рудольф тархи, улаан хоолойн хорт хавдраар өвчилж, 1994 оны 11 сарын 12-нд 54 настайдаа Нэшвилл дэх гэртээ нас нөгчсөн билээ. Түүнийг нас барахад Кларксвиллийн анхны Баптист сүмд болсон оршуулгын ёслолын үеэр Теннесси муж даяар төрийн далбаагаа бөхийлгөж түүнд хүндэтгэл үзүүлсэн байна.

Вильмаг нас барснаас 9 сарын дараа буюу 1995 оны 8 сарын 11-нд Теннесси Мужийн Их Сургууль шинээр барьсан 6 давхар дотуур байраа Вильма Г.Рудольфийн нэрэмжит болгожээ. 1997 оноос Теннесси муж улсын захирагч Дон Сандквистийн тушаалаар 6 сарын 23-ны өдрийг тус муж улсад Вильма Рудольфын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэр гаргасан.

Вильмагийн ээж

Вильма нэгэн сэтгүүлд ярилцлага өгч байхдаа өөрийнхээ багын зургийг үзүүлсэн байдаг. Хөл нь саажиж, ул нь эргэсэн бяцхан Вильма байв. Ядуугаас ядуу бас хар арьстны гэр бүл түүгээр барахгүй 22 хүүхдийн 20 дох байна гэдэг бол асаргаа маллагаанаас эхлэн хоол хүнсний дутагдал хичнээн их байх нь ойлгомжтой.

Гэтэл ээж нь Вильмаг харах бүртээ миний буруугаас миний үр хүүхдэдээ анхаарал халамжгүй байгаагаас охин минь ингэж өвдсөн хэмээн үнэхээр их гэмшдэг байжээ. Өглөө босуут хаа хол байх хар арьстанд үйлчилдэг эмнэлэг рүү үүрсээр явж тасралтгүй эмчилгээ хийлгэдэг байв

Гэртээ ирээд ч мөн саажсан хөлд нь иллэг хийж, түүгээр тогтохгүй унтах цаг болтол ах эгч нь тасралтгүйгээр эмчилгээ хийж хамтдаа байдаг байжээ. Вильма "Би ээждээ, ах эгчдээ баярласнаа илэрхийлж заавал эрүүл болж өснө" гэж бодсон гэжээ.

Түүнийг алдар нэрээ дуурсгахад ерөнхийлөгч хүлээн авах урилга ирүүлсэн байдаг. Тэнд зөвхөн хар арьстнууд цугласан байхыг харсан Вильма "Хэрвээ намайг арьс өнгөөр ялгаварлаж хандаж байгаа бол би урилгыг хүлээж авахгүй" хэмээн татгалзжээ. Тун удалгүй Кеннеди бусад алдартнуудын хамт түүнийг хүлээн авч баяр хүргэсэн байна.

Вильмагийн амьдран сууж байсан дүүргээс хамгийн ардчилсан үзэлтнүүд төрж гарсан бөгөөд түүний амьдарч байсан хотын нэгэн дүүрэг одоо түүний нэрээр нэрлэгдсэн.

Эх сурвалж: Deeca jeccica YouTube контент

Орчуулсан: Р.Сайхан-Уул

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • DR PRADHAN

      (102.89.39.160) 2022-07-21 16:16
      • 0
      • 0

      Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Үнэ 780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802.www.drpradhanurologist.com

      Хариулах