Хайрын захиа /сургамжит өгүүллэг/

Twitter Print
2021 оны 12-р сар 22-нд 18:35 цагт
Мэдээний зураг,

Расим хичээлээ таран гэртээ ирээд өөрт нь хаягласан захиа байхыг олж харав. Дотор нь эрээн гоё зурагтай цаасан дээр ингэж бичсэн байв: "Хүндэт Расим! Таныг нууцхан хайрладаг охин энэ захиаг бичиж байна.

Юуны түрүүнд би хөөрхөн охин гэдгээ ам бардам хэлэх байна. Энэ хорвоо дээр танаар хайрлуулах, таны гэргий болох нь миний хувьд чин хүсэл минь билээ. Гэвч та бид хоёрын нас бага учир хэдэн жил хүлээх нь зөв гэж бодож байна. Одоохондоо танд өөрийгөө нууц хэвээр нь үлдээсэн нь дээр гэж бодож байна. Та хариугаа энэ хаягаар баталгаатай сайн дугтуйлж явуулаарай. Аав маань их хатуу хүн учир намайг тэр болгон гэрээс гарахыг зөвшөөрдөггүй. Одооноос өөрийгөө таны сүйт бүсгүй гэж бодож болох уу? Би гэртээ их уйддаг юм. Танаас хариу захиа авахыг их хүсч байна" гэсэн байв.

16 настай Расимд бусад сурагчдын л адил хүнийг хайрлах, хайрлуулах хүсэл байсан нь мэдээж. Тэр захиаг уншаад сэтгэлд нь нэг оч үсрэх шиг л болов. Тэгээд тэр нэгэн үл таних охинд ухаан алдатлаа дурлав. Тэр орой кино үзэхээр гарах гэж байснаа болиод өрөөндөө орон охинд хариу болгон уртаас урт гэгч нь захиа бичив. Захиагаа шуудангийн хайрцагт хийчихээд алхаж байхдаа өөрийгөө 10 насаар том болсон мэт санаж байв.

Өөрийгөө Бэдиа гэх тэр охин Расимын захианд маш нямбай нь аргагүй хариу бичнэ. Хэрэв Расим захиагаа ганц 2 хоногоор хоцроовол охин дэлбэрэх шахам бухимддаг байв. Тэгээд захиандаа "Танд ямар их хайртайг минь, бас таны захиаг уншаад ямар их баяр хөөр болдгийг минь мэдсээр байж хөөрхий намайг юунд ингэтэл удаан хүлээлгэнэ вэ? Тэгээд бас захиагаа их богинохон, товч бичих юм. Нэг зүйл хүсэхэд захиагаа арай гаргацтай бичээрэй" гэсэн байв.

Расим түүнд тоогдохын тулд хэдэн цаг суун ноороглон байж роман шиг урт захиа бичдэг болов.

Бэдиа их хөгжилтэй охин байлаа. Заримдаа захиандаа ийм зүйл асуудаг байв. Хоёулаа гэрлээд бал сараа Италид тэмдэглэх үү, эсвэл Швед явах уу? Энэ хоёр улс ямар вэ? Ард түмэн нь юу эрхэлдэг юм бол? Тийшээ явахад ямар ямар улсаар дайран өнгөрдөг бол? Чи  ....  -ийн зохиолыг уншсан уу? Чи ямар орноор аялах дуртайгаа бас бичээрэй".

Хүү сүйт бүсгүйдээ гологдохгүйн тулд газар зүй болон уран зохиолын ном зэрэгцүүлж түүнийхээ мэдэхийг хүссэн асуултуудад хариу олох гэж бүтэн өдөржингөө суудаг болов.

Бэдиа нэг захиандаа гомдсон тухайгаа бичжээ.

"Тантай уулзахаар шийдээд сургуулиасаа гарч ирэхийг чинь хүлээж байлаа. Гэвч таныг хараад миний сүйт залуу гэхээс их санаа зовсон. Хувцас гутал чинь шавар болчихсон байсан. Жаахан хүүхэд шиг ноцолдсон юм уу? Тэр байдлыг чинь хараад таныг ичээхгүйн тулд уулзаагүй буцсан." гэжээ.

Расим захиаг уншаад ихэд ичив. Тэр өдрөөс эхлэн хувцаслалтандаа ихэд анхааран цэвэрхэн хувцасладаг болов.

Бэдиа бас нэг захиандаа Расимыг хичээлээ тараад шууд харихгүй орой болтол тэнэлээ гэж гомдоллов. Өдаржингаа Расимыг бодоод гэртээ байж байхад өөр охидын араас гүйгээд байдаг юм уу? гэсэн байв.

Расим энэ хорвоо дээр Бэдиагаас өөр хэнийг ч хайрлахгүй гэдгээ бичээд дахин гудамжаар дэмий хэсэхээ болин тааралдсан охид руу шохоорхсон харцаар харахаа ч болив.

Нэгэн орой Расимын ээж аавд нь их л санаа нь зовсон байдалтай олж мэдсэн зүйлийнхээ тухай ярив.

"Хүү минь Бэдиа гэдэг охиноос салахаа байжээ. Өнөөдөр өрөөг нь цэвэрлэж байгаад захиаг нь оллоо. Хүү минь биднийг орхиод явах нь ээ!" гэв.

Харин аав нь ер санаа зовсон янзгүй, харин ч эсрэгээр ёжтой гэгч нь инээмсэглээд "Хонгор минь битгий санаа зовоо. Расимд хайрын захиа бичдэг охин нь би байхгүй юу. Хүү сүүлийн үед их залхуу болоод байсан юм.

Багш нь ч, чи бид хоёр ч, ер нь хэн ч Расимд алдаагүй цэвэр бичихийг зааж дийлээгүй шүү дээ. Тэгээд эцэст нь бодож бодож энэ аргыг олсон юм. Расимын охинд бичиж байгаа захианы ачаар зөв цэвэр бичиж сурч энэ жил сургуулиа сайн төгсөнө гэдэгт эргэлзэхгүй байна. Үнэнийг хэлэхэд  би зөв сайхан бичихийг чамд захиа бичдэг байхдаа л сурсан юм шүү дээ" гэв.

Сэтгүүлч Г.Ганчимэг

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • USD BANK

      (197.210.65.161) 2019-09-28 21:35
      • 0
      • 0

      Сайн байна уу? Намайг Турмөх гэдэг. Би Герман улсад амьдардаг. Би бүх ам.долларын БАНК зээлийн зээлдүүлэгчдэд мэдээлэл өгөхийг хүсч байна. Хэдэн сарын өмнө би санхүүгийн хувьд сэтгэл хангалуун, цөхөрсөн тул онлайн зээлдүүлэгч хэд хэдэн зүйлийг шалгасан. Найз маань надад АНУ-ын Зээлийн Firm нэртэй түргэн банк гэж нэрлэгддэг банкны талаар хэлсний дараа тэрээр надад өргөдөл гаргаснаас хойш ажлын хоёр өдрийн дотор 1,032,904,450MNT еврогийн зээл өгсөн. Хэрэв танд ямар нэгэн зээл хэрэгтэй бол холбоо бариарай. (info@usdbanko.com) энэхүү боломжийг ашиглан бодит хугацааны зээл авах хүсэлтэй байгаа хүмүүст энэ боломжийг ашиглахыг анхааруулж, та ажлын 2 өдрийн туршид ам.долларын зээлийн баталгаат зээл авах боломжтой. Баярлалаа. И-мэйл хаяг: (info@usdbanko.com)

      Хариулах

    • Зочинz

      (202.55.191.76) 2014-03-26 21:36
      • 1
      • 0

      haaha setgeleer toglotson bn shde

      Хариулах

    • Зочин

      (103.26.194.99) 2013-11-30 11:49
      • 1
      • 0

      Ene arai l hargis aav bainaa. Hunii setgeleer ingej togloj boldog yum uu?

      Хариулах