
Хүүхэд тодорхой биш, сайн мэдэхгүй зүйлээсээ айдаг. Айж, түгших нь аюултай нөхцөлд үзүүлж буй төрөлхийн хариу урвал боловч энэхүү айдсаа даван туулж, зөв зохицуулж сурахад эцэг эх, асран хамгаалагчил бидний оролцоо чухал.
Тиймээс эцэг эх, асран хамгаалагч та бүхэн хүүхэд нэг бүрээ сайн сонсож, ажиглаж асуудлыг шантралгүй тайлбарлан таниулж байх зайлшгүй шаардлагатай.
2-4 настнууд
- Хөтөвч, суултуур
- Харанхуй, сүүдэр
- Ганцаараа унтах
- Чанга чимээ
- Цэцэрлэгт үлдэх
- Шүдний эмчээс
- Сүнс, мангас
- Танихгүй хүнд өгч явуулах
Энэ үед нь хүүхэд тухайлбал харанхуйгаас айдаг бол, өдөр шөнө ээлжилдэг болохыг, нар жаргахыг нар амарч* байгаа гэхчилэн. Мөн гэрэл унтраахаар харанхуй, асаахад гэгээ гарч байгаа энэ сонголтыг бид гараараа хийж байна гээд тайлбарлан өгөх.
Хүүхдийг танихгүй хүнд өгнө, мангас, сүнс гэх зэргээр айлгах нь маш тохиромжгүй. Энэ нь хүүхдэд төсөөллийн айдсыг бий болгодог.
5-7 настнууд
- Харанхуй
- Гал
- Найзгүй үлдэх
- Эмч болон тариа
- Амьтан болон шавж
- Гэрийн даалгавар
- Шинэ сургууль, багш
- Шүдний хорхой
- Аав ээждээ тоогдохгүй байх
Энэ үед хүүхэдтэй шинжлэх ухааны талаарх ойлголтыг ном, видеогоор дамжуулан өгч байх хэрэгтэй. Хүүхэд мэдэхгүй, чадахгүй зүйлээсээ айдаг.
8-10 настнууд
- Муу хүмүүс
- Гэртээ ганцаар үлдэх
- Хэн нэгэн үхэх
- Өвдөлт мэдрэх
- Шинэ зүйл туршиж үзэх
- Сургууль дээрээ алдаа гаргах
- Найзууддаа гадуурхагдах
- Шинэ сорилт хийхээс
Хүүхдийнхээ алдааг шүүмжлэхээс зайлсхийж сайн талыг нь олж харах, найзуудтайгаа холбоотой байх боломжийг анхаарч байгаарай
10-15 насныхан
- Олны өмнө гарах
- Сургууль дээрээ болон спортын тэмцээн багийн үйл ажиллагааны үеэр алдаа гаргах
- Гадна төрх хэрхэн харагдаж байгаад
- Хүчирхийлэлд өртөх
- Хэн нэгнээс тусламж хүсэх
- Ганцаардах
- Бусдаас ялгаатай байхаас
Хүүхдийн яриаг дуустал сонсож сурах, сургамжлахаас илүүтэй харилцан ярилцах, хүсэл сонирхолыг нь дэмжиж байхыг хичээгээрэй.
16-18 насныхан
- Гэрийхэнтэй үл ойлголцох
- Сурлагын амжилт нэхэхээс
- Хайр дурлалд бүтэлгүйтэх
- Амьдралын зорилгоо тодорхойлох
- Авьяасгүй байхаас
Энэ үед хүүхдэд хэт өндөр хүлээлт тавих, хэн нэгтэй жиших, ойлгомжгүй зүйлсийг шаардахаас зайлсхийх, үнэт зүйлсийг нь хүндэтгэж, гэр бүлийнхэнтэйгээ нээлттэй ярилцах боломж олгож байгаарай.
Г. Төмөрзаяа, Хөөрхөн шар шувуу сургалт судалгааны төв
Б. Мягмарсүрэн, Хөөрхөн Шар Шувуу төвийн сэтгэл судлаач, багш
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.