Бекхэм хүүгийн хамт осолд оржээ

Twitter Print
2014 оны 12-р сар 01-нд 09:39 цагт
Мэдээний зураг,

Хөлбөмбөгийн од Дэвид Бэкхем бямба гарагийн өглөө хүү Бруклиний хамт автомашины осолд оржээ. Их Британийн Хэртфордширт саарал өнгийн Audi RS6 маркийн автомашинтай явсан тэд Mitsubishi Colt машинтай мөргөлдсөн аж. Английн "Arsenal" багийн тоглолтын дараа 15 настай хүүгийн хамт явж байхдаа уг осолд орсон байна. Бэкхем, Бруклин хоёр хүнд бэртэл аваагүй гэнэ. Гэхдээ ослыг нүдээр харсан гэрчүүд Бэкхем мөрөндөө гэмтэл авсан байж магадгүй гэж жиргэцгээж байна. Түүнчлэн Бэкхемийн "Audi" автомашины жолоочийн тал нэлээд эвдэрчээ. Одоогоор ослын шалтгаан тодорхойгүй байгаа гэнэ. Бэкхемийн хүү өнгөрсөн арваннэгдүгээр сард "Arsenal" хөлбөмбөгийн багтай гэрээ байгуулсан аж.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.