Филадельфи хотын баг 16 дараалан хожигдлоо

Twitter Print
2014 оны 12-р сар 01-нд 09:41 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн амралтын өдрүүдэд NBA-ийн талбайд олон сонирхолтой тоглолт боллоо. Бямба гарагт “Чикаго Буллз”-“Бостон Селтикс” 109:102, “”Голден Стэйт Уорерз”-“Шарлотте Хорнетс” 106:101, “Атланта Хаукс”-“Нью Орленс Пеликанс” 100:91, “Милуоки Бакс”-“Детройт Пистонс” 104:88, “Даллас Маверикс”-“Торонто Рэпторс” 106:102, “Лос Анжелес Клипперс”-“Хьюстон Рокетс” 102:85, “Оклахома Сити Тандер”-“Нью Йорк Никс” 105:78, “Индиана Пэйзерс”-“Орлэндо Мэжик” 98:83, “Сан Антонио Сперс”-“Сакраменто Кингз” 112:104, “Денвер Нагеттс”-“Финикс Санс” 122:97, “Мемфис Гризлес”-“Портлэнд Блэзерс” 112:99, “Миннесота Тимбер Уолвез”-“Лос Анжелес Лэйкерс” 120:119-ээр тус тус хожсон аж.

Харин ням гарагт “Даллас Маверикс”-“Филадельфи 76” 110:103, “Вашингтон Визардс”-“Нью Орленс Пеликанс” 83:80, “Атланта Хаукс”-“Шарлотте Хорнетс” 105:75, “Клевлэнд Кавалейрс”-“Индиана Пэйзерс” 109:97, “Лос Анжелес Клипперс”-“Юта Жаз” 112:96, “Хьюстон Рокетс”-“Милуоки Бакс” 117:93-аар хожсон юм.

Шинэ улирал эхэлснээс хойш “Филадельфи 76” баг нэг ч ялалт байгуулаагүй байна. Тэд 16 тоглолт хийхдээ бүгдэд нь хожигдлоо. Үндэсний сагсан бөмбөгийн лигт хамгийн олон дараалан хожигдсон тохиолдол 24 байдаг. Тэд бүтэлгүйтлээ зогсоохгүй бол хамгийн муу амжилтын эзэн болж магадгүй аж.

2014-2015 оны улирлын явц

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.