“Челси” тэргүүллээ хадгалж үлдлээ

Twitter Print
2014 оны 12-р сар 01-нд 09:14 цагт
Мэдээний зураг,

Английн премьер лигийн 13-р тойргийн тоглолтууд урд шөнө боллоо. Бямба гарагийн үдэш “Манчестер Юнайтед”-“Халл Сити” 3:0, “КПР”-“Листер Сити” 3:2, “Ливрепуль”-“Сток Сити” 1:0, “Вест Хэм Юнайтед”-“Ньюкасл Юнайтед” 1:0, “Арсенал”-“Вест Бромвич Альбион” 1:0-ээр хожсон бол “Челси”-“Сандерлэнд” 0:0, “Суонси Сити”-“Кристал Палас” 1:1, “Барнли”-“Астон Вилла” 1:1-ээр тэнцсэн. Харин ням гарагийн үдэш “Манчестер Сити”-“Саутхэмптон” 3:0, “Тоттенхэм Хотспур”-“Эвертон” 2:1-ээр хожсон байна.

2014-2015 оны улирлын мэргэн буучдын жагсаалтыг “Сити”-гийн С.Агуэро тэргүүлж эхэллээ. Тэрээр 13 тоглолтонд 12 гоол оруулсан аж. Аргентин тоглогч 2003-2006 оны хооронд нутгийнхаа “Интдепенидинте” багт хүчин зүтгэж байгаад 2006-2011 онд Испанийн “Атлетико Мадрид”, 2011 оноос хойш “Манчестер Сити”-гийн төлөө тоглож байгаа юм. Тэрээр Английн багт 100 тоглолт хийхдээ 64 гоол оруулаад байна.

Харин шигшээ багтаа 2006 оноос хойш 59 тоглолт хийж, 22 гоол оруулсан. Мөн 2008 оны Бээжингийн Олимпод түрүүлж, 2014 оны дэлхийн аваргаас Л.Месси, Х.Машерано нарын хамтаар мөнгөн медаль хүртсэн юм.

Премьер лигийн 2014-2015 оны хүснэгт

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.