
УИХ-ын сонгуульд Ардчилсан нам ялагдсаны дараа намын дарга С.Эрдэнэ огцорч буйгаа мэдэгдсэн. Улмаар дараагийн АН-ын даргыг сонгох нам доторх сунгааг наймдугаар сарын 16-нд товлоод байсан юм.
Гэвч, гишүүдийн хүсэлтээр тус сунгааг хойшлуулсан байна. Энэ талаар Ц.Туваан "АН-ын даргын сунгааг зарласан Дотоод сонгуулийн хорооны тогтоол нь АН-ын дүрмийг зөрчсөн байна гэж өргөдөл ирсэн. Энэ дагуу Үндсэн дүрмийн хороонд өргөдлийг уламжилсан. Мөн Дотоод сонгуулийн хороо уг асуудлыг хэлэлцсэн. Ингээд гишүүдээс өргөдөл ирсэнтэй холбоотойгоор АН-ын даргын сунгаа болон даргаагийн их хурлыг зарласан тов тодорхойгүй хугацаагаар хойшилсон" хэмээн мэдээллээ.
Г.Ганаа
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.