
Монгол Францын Төв Францын Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр Францын алдарт гитарчин Тибу Куван ирэх арванхоёрдугаар сарын 2, 3-нд Монголд тоглолтоо хийнэ.
Тибу Куван нь 20 насандаа олон улсын 13 шилдэг шагналыг хүртсэн цорын ганц гитарчин залуу юм. “Сонгодог гитар”-ыг шинэ түвшинд хүргэсэн учир түүнийг “Сонгодог гитарын элч” гэх нэрийг авчээ.
Дэлхийн хэмжээний одын гайхамшигт тоглолтыг эх орондооо үзье гэвэл та "Black Box" театрыг зориорой.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.