Явган хүний гарцаар явсан автомашины жолоочийг 20 мянган төгрөгөөр торгожээ

Twitter Print
2020 оны 03-р сар 11-нд 14:07 цагт
Мэдээний зураг,

Явган хүний гарцаар замын хөдөлгөөнд оролцож дүрэм зөрчсөн 6903 УАЕ улсын дугаартай автомашины жолоочид Тээврийн цагдаагийн албанаас торгууль ноогдуулжээ.

Тодруулбал Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн иргэнд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7.23-д заасны дагуу торгох арга хэмжээ тооцсон байна. Хуулийн уг зүйлд “Жолооч гэрлэн, эсхүл зохицуулагчийн дохиог зөрчин замын хөдөлгөөнд оролцсон бол хүнийг хорин нэгжтэй хэмжээний тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” хэмээн заажээ.

Г.Ганаа

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.