Төрийн 38 үйлчилгээ, лавлагааг И-баримт апп ашиглан авах боломжтой боллоо

Twitter Print
2019 оны 10-р сар 16-нд 12:25 цагт
Мэдээний зураг,

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Засгийн газрын өнөөдөр болсон хуралдааны талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Өнөөдөр Засгийн газар ард иргэдэд учирдаг хүнд суртал, чирэгдлийг бууруулах чиглэлээр чухал шийдвэр гаргалаа. Төрийн лавлагаа авахын тулд банкинд заавал очих шаардлага гардаг байсан. Үүний тулд зарцуулах цаг нь тооцож үзэхэд 2 цаг 40 минут байна. Үүнийг багасгахын тулд НӨАТ-ын буцаан олголтын ebarimt-ыг ашиглан 3 минутад төлбөр хийх боломжтой боллоо” хэмээн мэдэгдсэн юм.

Түүнчлэн, “Үүний тулд бид судалгаа хийж туршсан. Ингэхдээ ЧД-ийн 17-р хороо руу яамнаас очиход нэг цаг зарцуулсан. Хороон дээр авах үйлчилгээ таван минутын дотор амжсан ч төлбөрөө төлөхийн тулд Долоон бууудлын эцэс дэх банк орох хэрэгтэй болсон. Эхний банк “Манай банканд дансгүй бол бэлэн мөнгө авахгүй гэсэн. Дараагийн банк орж үйлчилгээ авсан. Ингээд 1,000 төгрөг тушаахын тулд 2,000 төгрөг төлсөн. Энэ үйлчилгээний төлөө нийт 2 цаг 40 минут зарцуулсан. 

Түүнээс гадна гадаад пасспорт авахад иргэд гурван өөр дансанд гурван төрлийн төлбөр тушаах хэрэгтэй болдог. Үүний тулд мөн л банкан дээр 2-3 цаг зарцуулдаг. Энэ бүх чиргэдлийг И-баримт систем ашиглан шийдэж байгаа юм. Эхний ээлжинд иргэд төрийн 38 үйлчилгээ, лавлагааг ийнхүү авах боломжтой” гэлээ.

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.