
ВИТАМИНААР ЖИРЭМСЭН ЭХ, УРГИЙГ ХАМГААЛАХ
Хүүхэд эхийнхээ өвчнийг аваад гардаг, хүүхэд төрүүлбэл өвчнөөсөө сална гэсэн яриа хүн болгон сонссон байх. Энэ яриа үнэн болохыг эрдэмтэд баталсан байна. Эхийн организм ургийг гаднын биет гэж үзэж хамаг хорт бодисоо тэрлүү явуулж өөрийгөө цэвэрлэдэг. Мэдээж эх хүн үр хүүхдээ өвчтэй төрүүлье гэж хэзээч бодохгүй нь ойлгомжтой. Энэ нь эхийн санаа бодлоос үл хамааран организм өөрөө өөрийгөө цэвэршүүлж байгаа хэрэг юм.
Ургийн биед эхээс витамин , минерал, аминхүчил , фермент , уураг, гормон дамжин орохоос гадна эхэд байгаа химийн бодисууд бас ордог.
Environmental Working Group(EWG)-ний хийсэн судалгаагаар 2004 оны 8, 9 сард төрсөн хүүхдүүдийн цусанд шинжилгээ хийж 287 төрлийн хорт бодис илрүүлжээ. Химийн бордоонууд, нүүрсний утаанд байдаг бодисууд, машины утаанд агуулагддаг хорт бодисууд, ахуйн хэрэглээний химийн бодисууд, будганд ордог бодисууд зэрэг олон бодис байжээ.
Эдгээр бодисуудаас :
180 бодис нь хавдар үүсгэдэг
217 бодис нь тархи мэдрэлийн системд хортой
208 бодис нь төрөлхийн гажиг болон өсөлтөд муугаар нөлөөлдөг
177 бодис дархлааны системийг гэмтээдэг
245 бодис эр бэлгийн замын эрхтнүүдийг гэмтээдэг
196 бодис эм бэлгийн замын эрхтнүүдийг гэмтээдэг бодисууд байжээ. Эндээс нэг бодис хичнээн олон төрлийн өвчин үүсгэх аюултай нь харагдаж байна.
Жирэмсэн байхдаа дунд 3 сард (4.5.6 сартай жирэмсэн) 500 мг парацетамол уусан бол эрэгтэй хүүхдүүдэд үргүй болох магадлал 2 дахин ихэсдэг ба хэрэв
1-ээс илүү өвчин намдаах эм уусан бол энэ магадлал 1600% ихэсдэг гэсэн судалгааг Дани улсын эрдэмтэд хийсэн байдаг. Өвчин намдаах эмнүүд хүүхдийн тестостероныг багасгадаг байна.
1960-аад онд жирэмсэн эмэгтэйчүүдэд дотор муухайрах , огих зовуурыг арилгадаг эм талидомидыг уулгаснаас болж амьгүй хүүхэд болон гар хөлгүй хүүхэд ихээр төрж байжээ.
Америк даяар телевизээр хүүхдийн өвчний талаар зөвлөгөө өгдөг байсан алдарт эмч Lendon Smith хүн болгоны организмыг С-вит хамгаалдаг тул төрөхөөсөө өмнө ууж эхлэх ёстой гэж хэлдэг байжээ. Жирэмсэн эмэгтэй 3 гр С-вит ууж эхлэх ёстой бөгөөд сар болгон 1гр-аар ихэсгэх ёстой гэнэ.
Frederick Robert Klenner эмч 300 гаруй жирэмсэн эмэгтэйд С-витаминыг өндөр тунгаар уулгасан судалгаа хийсэн ба эдгээр эмэгтэйчүүдэд хүүхдээ тээх болон төрөх үед ямарч хүндрэл гараагүй байна. Reidsville хотын сувилагч нар хожим эдгээр эмэгтэйчүүдээс төрсөн хүүхдүүдийг бусдаас илүү эрүүл, аз жаргалтай хүүхдүүд гэж ярьдаг байжээ. Эдгээр хүүхдүүд нь төрөлхийн ямар нэг гажиггүй эрүүл , цовоо сэргэлэн хүүхдүүд байв.
Klenner эмч эдгээр 300 гаруй жирэмсэн эмэгтэйд эхний 3 сард нь өдөр бүр 4гр, дараагийн 3 сард нь 6 гр , сүүлийн 3 сард нь 8-10 гр С-вит өдөр бүр уулгасан байна. Зарим эмэгтэйд сүүлийн 3 сард нь 15гр С-вит уулгасан байдаг.
Эдгээр 300 гаруй эмэгтэйгээс зулбаж, хүүхдээ дутуу төрүүлсэн тохиолдол гараагүй, төрөх үедээ өвдөлт багатай хүндрэлгүй, түргэн төрсөн байдаг.
Төрсний дараа цус алдалт юмуу ямар нэг хүндрэл гараагүй, төрөх үед язралт маш цөөхөн тохиолдсон байна. Жирэмсэн үед хүнд хэлбэрийн жирэмсний хордлого болон зүрхний өвчнөөр өвчилсөн хүн гараагүй байна.
Энэ үед Fulz гэдэг эмэгтэй 4 ихэр хүүхэд төрүүлсэн бөгөөд Klenner эмчийн заавраар С-вит ууж байсан ба эх, хүүхдийн эрүүл мэндэд ямарч хүндрэл гараагүй байна.
Эхийн биед байгаа олон хорт бодисуудаас гадна бактери, вирус, шимэгчид хүүхдийн биед цусаар дамжин ордог ба С-вит эдгээрийн хоруу чанарыг нь саармагжуулж хүүхдэд ямар нэг өвчин үүсэхээс хамгаалдаг байна.
Кленнер эмч нярай хүүхдэд С-витамины эмчилгээний тун 350мг/кг гэж тогтоосон байна. Ж/нь 3-4 кг жинтэй хүүхдэд 1200 мг С-вит уулгах ба энэ тунгаа 9 хувааж уулгах ба 1 удаа 130-135мг уулгана гэж хэлдэг байжээ.
Жирэмсэн болсны дараа эхний 7 хоногоос эхлэн С-вит уух ёстой бөгөөд жирэмсэн болсноо мэдээд уух нь хэдэн 7 хоног юмуу хэдэн сараар хугацаа алддаг гэнэ.
Д3-вит, В9-вит( фолийн хүчил ), А-вит, В-витаминууд бас эх хүүхдийг хамгаалдаг.
Д3-вит жирэмсэн эхийн организмыг янз бүрийн хүндрэлээс сэргийлдэг ба ургийн жин хэт өсөхөөс хамгаалдаг байна. Мөн урагт хэвийн биш эс үүсэх, гаднын халдвар болон ургийг ямар нэгэн архаг өвчнөөс хамгаалдаг . Жирэмсэн эхэд Д3-вит 8-10 мянгыг байнга уулгах ба төрсний дараа хөхүүл ээжид энэ дозоор уулгавал хүүхэд 1/5 буюу 1600-2000 оун тун авах тул хүүхдэд Д-вит уулгах шаардлагагүй. Энэ тунгаар уулгахад диабет-1-р өвчлөх магадлал 88% бага байдаг болохыг Финлянд улсад 31 жил хийсэн судалгаа баталсан байдаг.
Техасын Их Сургуулмйн Эрдэмтдийн хийсэн судалгаагаар С-вит уухад үрийн шингэний хэмжээ ихсэж , хөдөлгөөн болон амьдрах чадвар нь сайжирдаг болохыг баталсан байна. Энэ судалгааг 1983 онд хэвлүүлсэн байна.
1952 онд "American Journal of Obstetrics and Ginecology" сэтгүүлд гарсан судалгаагаар өглөө босоход дотор нь муухайрдаг 80 жирэмсэн эмэгтэйчүүдэд
К1-вит 10-15мг, С-вит 500мг өглөө хамтад нь уулгахад ихэнх эмэгтэйчүүдэд зовиур нь арилж байжээ. К1-вит эх , урагт ямарч муу нөлөө үзүүлдэггүй байна.
БАДРАХЫН БАЯРСАЙХАН
КРАКОВ хот
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.