
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 2017.09.13-д Тост, Тосонбумбын нурууг тусгай хамгаалалт авах тогтоол гаргахдаа уг газарт лиценз авсан байсан аж ахуйн нэгжүүдэд нөхөн олговор болгож өөр газарт тусгай зөвшөөрөл олгожээ.
Тэдгээр компаниудын нэг “Элбэг Орд” ХК-ийн цуцлагдсан тусгай зөвшөөрлийн оронд Гурвантэс суманд өмнө нь стратегийн ач холбогдол бүхий орд газарт авагдсан байсан “Улаансайр-1”, “Улаансайр-2” нэртэй талбайг лицензээр олгожээ. Гэтэл “Элбэг Орд” компаний ард Ж.Эрдэнэбатын өөрөө байсан нь тун удалгүй батлагдсан байна. “Элбэг Орд” ХХК-ийн захирал н.Соргогбаатар “Улаансайр -2” тусгай зөвшөөрлийг 2017.12.12-д Ж.Эрдэнэбатын төрсөн дүү “Хэрх Илч” ХХК-ийн захирал Жаргалтулгын Эрдэнэтөгстэй гэрээ байгуулан 5 сая төгрөгөөр шилжүүлсэн байна.
“Хэрх Илч” компаний 69 хувийг Ж.Эрдэнэтөгс,31 хувийг Ж.Эрдэнэбат нар эзэмшдэг байна. “Улаан сайр”-ын Тусгай зөвшөөрлийг өөр компаний нэр дээр шилжүүлэнгүүтээ 2018.07.05 “д Ж.Эрдэнэбатын найз “Алтай групп”-ын Ерөнхийлөгч Х.Бат-Эрдэнийн “Бэст ланд майнинг” ХХК-д 1 сая төгрөгөөр заржээ. Ж.Эрдэнэбат өөрийн найз Х. Бат-Эрдэнэтэй “уг лицензийн талбайгаас гарсан нөөцөөс хувь тохирч ашгаа хуваана” гэсэн байдлаар аман хэлэлцээр хийсэн гэдгийг хэрэгт холбогдогчид мэдүүлжээ.
Ийнхүү Ж.Эрдэнэбат Ерөнхий сайдаар ажиллах хугацаандаа албан тушаалаа урвуулан ашиглаж, өөрийн хамаарал бүхий компанидаа стратегийн ач холбогдол бүхий газраас тастан лиценз олгосон гэх асуудлаар шалгагдаж байна
Сэтгүүлч Б.Отгон
2020.05.11
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.