Д.Амарсайхан агсныг гэм буруутайд тооцсоныг хүчингүй болголоо

Twitter Print
2014 оны 11-р сар 29-нд 11:17 цагт
Мэдээний зураг,

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар өнөөдөр Х.Анхбаяр, Д.Амарсайхан, Н.Отгонболд, Ц.Чандмань нарт холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцлээ.

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх дээрх хэргийг 2014 оны 6 дугаар 12-ны өдөр хянан хэлэлцээд Н.Отгонболдод Эрүүгийн хуулийн 269.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24.1.1-д заасан  гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгажээ. Түүнчлэн Ц.Чандманьд Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2-т заасан гэмт хэрэг үйлдэхэд оролцсон болох нь нотлогдоогүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгасан юм.  Мөн Х.Анхбаярт Эрүүгийн хуулийн 166 дугаар зүйлийн 166.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг ЭБШХ-ийн 208 дугаар зүйлийн 208.1.2-т заасан үндэслэлээр, түүнчлэн Д.Амарсайханыг онц их хэмжээний хээл хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд холбогдуулан Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3-т заасан гэмт хэрэгт холбогдсон этгээд нас барсан гэсэн үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгосон юм.

Харин Х.Анхбаярыг албан тушаалтанд бусдаар дамжуулж хээл хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар 3 жил жирийн дэглэмтэй хорих ангид хорих ялаар шийтгэжээ.

Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх дээрх хэргийг 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм.

Улсын Дээд шүүх уг хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт зарим өөрчлөлтийг оруулж, Д.Амарсайханыг гэм буруутайд тооцсоныг хүчингүй болголоо. Мөн Х.Анхбаяр нь Эрүүгийн хуульд заасан хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн, түүний хувийн байдал зэргийг харгалзан оногдуулсан 3 жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж, дээрх ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзахаар болов.
 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.