Компьютерийн эрин зууны Хятадад одоо ч сампин түгээмэл хэрэглэгддэг

Twitter Print
2023 оны 09-р сар 20-нд 14:30 цагт
Мэдээний зураг,

Хачирхалтай нь, компьютерийн эрин зуунд Хятадад энгийн нягтлан бодох сампин маш түгээмэл хэрэглэгддэг юм байна. Хүн төрөлхтний хамгийн гайхалтай оюун ухаан нь сансрын хөлөг, хэт орчин үеийн компьютер бүтээхээр ажиллаж байгаа энэ үед ч хятад гүрний маш олон хүн "Сюаньпань" -ийг дуртайяа ашигладаг болжээ. Хаа сайгүй компьютержсэн ч хөдөлгөөнт эрхи бүхий модон сампинг ахуйгаас хөөж чадахгүй.

Хятадын дэлгүүрийн кассчин энэхүү эртний мэт санагдах сампингаар тоолохдоо маш чадварлаг тул зөвхөн атаархал төрүүлэхээр байдаг.

Үүнээс гадна, ядуурал, орчин үеийн төхөөрөмж худалдан авах чадваргүй байдлаас болж сампинд давуу эрх олгодог ч байж болно. Математикийн энгийн үйлдлүүд нь тооны машин, компьютерээс илүү данс тооцоо хийхэд илүү тохиромжтой байдаг гэдэгт тэд итгэлтэй байдаг.

Сампин өөр нэг чухал давуу талтай байдаг. Сампин цацраг туяа ялгаруулдаггүй, цахилгаан шаарддаггүй, вирус авдаггүй. Таны харж байгаагаар үнэхээр давуу талууд маш их байна. Хятадад сампин сонирхогчдын холбоо хүртэл байдаг. Үүнд тус улсын сая сая оршин суугчид төвөгтэй бус үйлдлийг эзэмших чадварын шалгалтыг өгдөг. Түүгээр ч зогсохгүй шалгалт өгч буй хүмүүсийн дунд математикийн курсын оюутнууд, касс, банкны ажилтнууд байдаг.

Сургуулиудад ч сампингийн сургалтыг мартдаггүй, бага ангиас хүүхдүүд үүнийг ашиглаж сурдаг. Хятадууд сампин мэддэг хүүхдүүд компьютер, тооны машинд найдаж сурсан үе тэнгийнхнээсээ хамаагүй илүү ухаантай гэдэгт Хятадууд итгэлтэй байдаг.

Р.Сайхан-Уул

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.