Тун ашигтай зөвлөгөө (Цуврал 2)

Twitter Print
2017 оны 07-р сар 09-нд 15:37 цагт
Мэдээний зураг,

Тамхины утааны үнэрийг яаж хялбархан арилгах вэ?

Алчуур норгоод буйдан, түшлэгтэй зөөлөн сандал зэргийг сайтар арчаад дараа нь өнгөн хэсэг дээгүүр нь хүнсний соод цац. Ингээд дөрвөн цагийн дараа тоос сорогчоор соруулан цэвэрлэвэл нэвт шингэсэн тамхины үнэр гарсан байх болно.

Как избавить мебель от запаха табака?

Гараа исгэсэн нөхцөлд цус тогтоож, энгийн цэвэрлэх ийм нэгэн арга байдаг. Юуны түрүүн түр зууртаа бол шархан дээр ердийн ёотон нунтаглан түрхвэл цус гарахыг тэр даруй зогсоодог.


Вы порезались, а обработать рану нечем

Гарт тогтсон тосон будгийг арилгахдаа ургамлын тосоор гараа арчиж, дараа нь угаавал амар байдаг. Тэгээд алчуураар сайн арчихад гүйцээ.

Отмыть масляную краску

Халуун дулаан тэврэлт хүнд олон талын эерэг эрч хүч өгдөг. Тайвшруулж, зоригжуулж, сэтгэл дулаацуулж, хайр энэрлийг мэдрүүлээд зогсохгүй сэтгэлийн шарх, бүр бие махбодид үүссэн үархыг хүртэл аниулдаг. Хүний энгийн харилцааны үйл хөдлөл, тухайлбал тэврэлт, үнсэлдэх зэргээс бие организмд окситоцин нэмэгдэж, аливаа түгшүүр зовлонг арилгаж, тайвшрал өгдөг байна. Олонхи судлаачид хүний хайр сэтгэлийн харилцаа, окситоциноос шууд хамааралтай болохыг тогтоосон бөгөөд энэ нь биед үүссэн шархыг аниулж, сэдэрч идээлэхээс хамгаалдаг, эрүүл мэндэд нөлөөлж, сэтгэлийн тайвшрал төрүүлдэг байна.


Чем полезны объятия.

Бидний ахуйн хэрэгцээнд өргөн ашиглагддаг химийн гаралтай хортой бөгөөд өндөр үнэтэй бодисыг оруулах энгийн 10 арга:

1. Уксус - шохойжиж өнгө нь өгөртсөн ямар ч эд зүйлсийн гадаргууг өнгөлнө. Тэрчлэн цонх угаах, хувцас хунар зайлахад өнгө сайн оруулдаг.

2. Хүнсний сода - ямар ч эд зүйлсийн гадаргууг сайн цэвэрлэдэг.

3. Нимбэг, жүрж зэрэг бэрсүүт жимсний хальс анхилуун сайхан үнэр гаргахын зэрэгцээ мах хэрчдэг мод, сав суулга, угаалтуурын тосгуур зэргийг сайн өнгөлдөг.

4. Зөгийн лав - мебель хогшил, шал арчиж өнгөлөхөд сайн.

5. Ус төрөгчийн исэл (перекись) – халдваргүйжүүлж, хөгц арилгахаас гадна хувцасанд тогтсон толбо арилгадаг.

6. Шилмүүстэй саван – толбо арилгаж, их бохирдсон хувцас угаахад сайн.

7. Цэвэрлэгээний бодисны бүрэлдэхүүнд ордог бура буюу борын хүчил - их бохирдсон эд зүйлсийг цэвэрлэдэг. Мэдрэмтгий арьстай хүмүүс резинэн бээлийтэй ажиллахад зүгээр байдаг хэдий ч хөл гар их чийгтдэг, шивэртэй хүмүүс оймсондоо шууд цацаж гутлаа өмсөхөд чийг хатааж, шивэр арилгадаг. 

8. Уушгин чулуу - шохойжсон гадаргууг цээвэрлэх болоод нунтаглаж нүдээд саванд холиход их бохирдсон эд зүйлсийг цэвэрлэхэд сайн

9. Эфирийн тос – нарсны болоод, олс, май цэцэг, цайны модны гэх зэргийн анхилуун үнэртэй аливаа тос өрөө тасалгааны агаарыгн цэвэршүүлээд зогсохгүй эд хогшлийн гадаргууг халдваргүйжүүлдэг.

10. Давс - нянгийн эсрэг үйлчилгээтэй, аливаа гадаргууг сайн цэвэрлэдэг.

Аялал зугаалгаар явахдаа авсан хувцас хунар ихдээд байвал бүгдийг нь хуйлаад эвхчихэд зай бага эзэлнэ.

Чтобы во время путешествия одежда занимала меньше пространства и не мялась, не сворачивайте ее, а скручивайте валиком!

 

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.