Өнөөдөр 12 тоглолт болно

Twitter Print
2014 оны 11-р сар 29-нд 10:40 цагт
Мэдээний зураг,

Далайн чанадын мэргэжлийн сагсан бөмбөгийн лигийн энэ улирал үргэлжилж байгаа. Өчигдөр тойргийн тоглолтууд болоогүй аж. Харин өнөөдөр 12 тоглолт биднийг хүлээж байна. Эдгээрээс “Бостон Селтикс”-“Чикаго Буллз”, “Шарлотте Хорнетс”-“Голден Стэйт Уорерз”, “Атланта Хаукс”-“Нью Орленс Пеликанс”, “Детройт Пистонс”-“Милуоки Бакс”, “Торонто Рэпторс”-“Даллас Маверикс”, “Хьюстон Рокетс”-“Лос Анжелес Клипперс”, “Оклахома Сити Тандер”-“Нью Йорк Никс”, “Индиана Пэйзерс”-“Орлэндо Мэжик”, “Сан Антонио Сперс”-“Сакраменто Кингз”, “Денвер Нагеттс”-“Финикс Санс”, “Портлэнд Блэзерс”-“Мемфис Гризлес”, “Лос Анжелес Лэйкерс”-“Миннесота Тимбер Уолвез” багууд оноолт таарчээ.

NBA-ийн шилдэг багуудыг дорнод бүст “Торонто Рэпторс” 13 хожил, 2 хожигдолтой тэргүүлж байгаа бол “Вашингтон Визардс” 9-5, “Чикаго Буллз” 9-6 амжилттай удаалж байна. Харин өрнөд бүст “Мемфис Гризлес” 13-2, “Голден Стэйт Уорерз” 12-2, “Портлэнд Блэзерс” 12-3 тэргүүлж байгаа аж.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.