Коронавирус агаарт 3 цагийн турш амьдрах чадалтайг судалгаагаар тогтоожээ

Twitter Print
2020 оны 03-р сар 19-нд 10:12 цагт
Мэдээний зураг,

Дэлхий даяар цар тахлын хэмжээнд хүрээд байгаа КОВИД-19 өвчнийг үүсгэгч шинэ төрлийн коронавирус нь агаарт 3 хүртэлх цаг, зарим гадаргуу дээр хэд хоногийн турш амьдрах чадвартайг судалгаагаар тогтоожээ.

Америкийн Эрүүл мэндийн Үндэсний Институтын дэргэдэх Харшил болон Халдварт өвчин судлалын Институтын эрдэмтэд коронавирусын халдвар авсан хүн ханиалгаж найтаалгаж, хүрэлцсэнээр эргэн тойрондоо хэрхэн вирусээ тараадаг болохыг, мөн уг вирус нь төрөл бүрийн гадаргуу дээр хэр удаан амьдрах чадвартайг судалжээ.

Судалгаагаар коронавирусын халдвартай хүн найтаалгаж эсвэл ханиалгасны дараа уг вирус агаарт хамгийн багадаа 3 цаг хүртэлх хугацаанд амьдарч, энэ хугацаандаа бусдад халдварлаж, өвчин үүсгэх чадвартайг нь тогтоожээ. Хуванцар болон төмөр гадаргуу дээр коронавирус 3 өдөр өнгөрсний дараа ч илэрсэн бол цаасан дээр 24 цагийн дараа, зэс гадаргуу дээр 4 цагийн дараа вирус идэвхгүй болсон байжээ. Түүнчлэн агаарт тархсан коронавирусүүдийн тал нь 66 минутын дараа өвчин үүсгэх чадвараа алдсан байсан бол 2 цаг 22 минутын дараа агаар дахь коронавирусүүдийн ¾ нь идэвхгүй болж, үлдсэн 25 хувь нь хүнд халдварлах чадвартай хэвээр үлдэж байсан байна.

New coronavirus can persist in air for hours and on surfaces for days - study-н зурган илэрц

Харин 3 цагийн дараа агаар дахь коронавирусүүдийн 12.5 хувь нь хүнд халдварлаж, өвчин үүсгэх чадвартай үлдсэн байжээ. Төмөр гадаргуу дээр коронавирус 5 цаг 38 минутын дараа идэвхгүй болж байсан бол хуванцар гадаргуу дээрх коронавирусүүдийн тал нь 6 цаг 49 минутын дараа, цаасан дээр 3 цаг 30 минутын дараа тус тус идэвхгүй болсон байна. Харин зэс гадаргуу дээрх коронавирусүүдийн тал нь 46 минутын дараа идэвхгүй болж байжээ.

Эх сурвалж: Reuters

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.